COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хорио цээрийн үеэр 31 ААН-ийн архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2020 оны 5 сарын 04

Arslan.mn

СОVID-19 халдварын үед ажиллах журмыг зөрчсөн баар, цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг албаны хүмүүс мэдэгдлээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 5,756 бөөний төв, дэлгүүр, 3,488 баар, ресторан, кафе, паб, караоке байна.

Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш  "COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас 33 чиглэлийн 17,000 гаруй ААН-д мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж байгаа. Гэтэл зөрчлүүд буурахгүй, давтан гарах тохиолдол байна.

Үйлчилгээний байгууллагуудад иргэд хоорондын зайг 1.5-2 метр байлгах, ширээ суудлын тоогоо хоёр дахин багасгахыг мэдэгдлээр тодорхой хүргүүлсэн. Мөн үйлчилгээний байгууллага ажилчид болон үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжиж тэмдэглэл хөтлөх ёстой. Үүнийгээ мөрдөхгүй байна. Тухайн ААН, байгууллага хоёр цаг тутамд халдваргүйжүүлэлт хийхгүй байгаа. Амны хаалтыг мөн зүүхгүй байна.

Дээр дурдсан шаардлагуудыг хангаж байна уу, үгүй юу гэдэгт бид тогтмол хяналт тавина. Зөрчил илэрвэл эхний удаад торгох, давтан гарах тохиолдлуудад тусгай зөвшөөрлийг нь цуцлуулахаар холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлж ажиллана" гэдгээ мэдэгдлээ.

НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Алтанзул "Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй газруудыг 22:00 хүртэл ажиллуулж байгаад 00:00 цаг хүртэл сунгасан. Тиймээс тавдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд цагдаагийн байгууллага эдгээр байгууллагад хяналт тавьж ажиллалаа. Ингээд тодорхой хэрэг зөрчил илэрсэн тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд явж байна" хэмээн ярив.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616798
3 эможи

Зочин
2020-05-04 20:54
XEN XENIIG XUURSAN GEX VV ARXIIG BOL CHOLOOREI ZARJ BSN
Зочин
2020-05-04 20:52
exnii 3 xonog zardggvi vldsen xonogt ni udur bvr zarj baisan doo yamar ch xyanalt baigAAGVI GEJ BOLNO
Зочин
2020-05-04 20:51
exnii 3 xonog zardggvi vldsen xonogt ni udur bvr zarj baisan doo yamar ch xyanalt baigAAGVI GEJ BOLNO
Зочин
2020-05-04 15:31
БОДЛЫН ХУЛГАЙЧ
2020-05-04 13:50
ОДОО ЦЭГЦЛЭЭД АВ. ОЛОНХ НЬ ХУУРАМЧ, ХУЖАА СПИРТЭЭР ХОРДУУЛЖ БАЙГАА ШҮҮ. ЦӨӨН БАЙХ ТУСАМ САЙН. ТЭГЭЭД ХЯНАЛТАА ТАВЬ
keyboard_arrow_up