COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

LUX, ZU баарны тусгай зөвшөөрлийг цуцлана

2020 оны 5 сарын 03

Monterey Bar – All is welcome! – GrittyMag

НЗДТГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар өнөөдөр /2020.05.03/мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд тавдугаар сарын 2-ны өдрөөс согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг нээсэн. Энэ хүрээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагууд 07.00-00.00 цаг хүртэл ажиллах ёстой. Харамсалтай нь, баар, цэнгээний газрууд дээрх цагийн хуваарийг баримталж ажиллахгүй байгаагийн зэрэгцээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиагүй, нийт талбайныхаа 50 хувийг ашиглах ёстой байтал ашиглаагүй олон хүний бөөгнөрөл үүсгэж, зай хоорондын дэглэмийг бариагүй, амны хаалтыг ажилтан болгон зүүгээгүй, үймээн үүсгэсэн зэрэг зөрчил илэрчээ. Иймээс НЗДТГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар дүүргийн 1-р хороо "Мөнх тэнгэрийн ивээл" компанийн LUX болон Сүхбаатар дүүргийн 3-р хороо "Драгон Дэн" компанийн ZU баарны согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцлахаар болсон гэдгээ мэдэгдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616769
2 эможи
keyboard_arrow_up