COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.ОТГОНСҮХ: Баянбүрдийн тойргоос III,IV хороолол чиглэлийн хойд зам засварын ажил ирэх сарын 13-нд ДУУСНА

админ
2020 оны 4 сарын 30

Arslan.mn

Баянбүрдийн тойргоос-Эх Нялхасын зүүн урд уулзвар хүртэлх 0.6 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдөр хаасан.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “ Баянбүрдээс хороолол чиглэлийн замын хойд хэсгийн зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 13-ны өглөөний 06.00 цагт  нээхээр ажиллаж байна.   

Инженерийн шугам сүлжээний сэтэлгээ, хуучин асфальтбетоныг дахин боловсруулах аргаар шинэчлэх, нэмж хоёр үе асфальт бетон хучилт хийхээр төлөвлөж байна.

Тус зам нь 1988-1989 оны хооронд троллейбусны шугам явуулахаар анх баригдсан. Үүнээс хойш Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр жил бүрийн урсгал засвар хийгдэж байсан. Энэ онд шинэчлэлт хийхээр төлөвлөн авто замын ажлыг эхэлсэн. " гэсэн мэдээллийг өглөө.

Цаашид тус авто замын засварын ажилтай холбогдуулан замын урд тал буюу Эх Нялхасын зүүн урд уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 0.6 км авто замын хөдөлгөөнийг шат дараатай хязгаарлах аж.  Тодруулбал, тавдугаар сарын 11-ны өдрөөс эхлэн замын урд хэсгийн хөдөлгөөний хааж зам засварын ажлыг эхлүүлэх бөгөөд үргэлжлүүлэн Баянбүрдийн тойргийн замын ажлыг хийхээр болжээ.

Хөдөлгөөн хязгаарлах хугацаанд авто замын нэг урсгалыг хааж, эсрэг чиглэлд хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх тул зорчигч та бүхэн авто замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцоорой.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616701
2 эможи

Зочин
2020-05-03 13:53
Арай удаан байна хоёр ээлжээр ажиллаж болдоггүй юм уу
zochin
2020-05-02 08:49
dark shin dari ehiin zamiig zasaachee zam gej tam bna
унш
2020-05-01 06:12
замын нөхөлтөө хийгээчээ! Богд жавзанданбын гудамж аймаар эвдэрсэн машин тэрэг эвдэлчихгээд!!! ажлаа муу хийж бна
keyboard_arrow_up