COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ШУУД: Соёмботой ууланд гарсан галыг унтраахаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байна

2020 оны 4 сарын 24

Arslan.mn

ХУД-ийн  нутаг дэвэсгэр Соёмботой уул орчимд гал гарч байна гэсэн дуудлага 14:26 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн гал унтраах, аврах гурван ангийн  алба хаагчид, дөрвөн автомашинтай гал унраахаар ажиллаж байсан бол яг одоогийн байдлаар  гал түймрийг унтраахаар хүч нэмэгдүүлэн ажиллаж эхэлжээ. 

Одоогоор Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан 32 албан хаагч, 6 автомашин, техник хэрэгсэлтэйгээр гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Өмнө нь “Соёмботой” уул 2014 онд хоёр удаа, 2015 онд нэг удаа шатаж байсан удаатай. Хаврын хуурайшилт ихтэй энэ үед иргэдийг тамхины иш, шүдэнзээ унтраалгүй хаяхгүй байхыг Нийслэлийн онцгой байдлын албаныхан сэрэмжлүүлж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Гоодойн зусланд трансформатороос оч үсрэн, шар өвсний түймэр гарсны улмаас 3,5 га газар, хоёр жорлон, нэг байшин үнс нурам болжээ. Гал түймрийг Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид болон байгаль хамгаалагчид, Цагдаагийн алба хаагчид, Зуслан хариуцсан цахилгаан түгээхийн албан хаагчид, болон иргэд хамтран цаг алдалгүй цурманд оруулсан байна.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
18
ouch an post
confuse an post
angry an post
4
616460
26 эможи

уншигч
2020-04-26 11:38
онцгойхондоо баяр хургэе.шуурхай, зохион байгуулалт сайнтай ажиллаж богино хугацаанд галыг унтраасан шуу.удсан бол хэцуудэх байлаа.мундаг хумуус бдаг уим бна.дахин баяр хургэе.
Уншигч
2020-04-25 10:32
Дайны хажуугаар дажин гэгчээр . ..Хүмүүс минь ухамсартай бай л даа.Хээр гадаа салхилаад явахдаа болгоомжтой бвал хэн хэнд маань хэрэгтэй юмсан.Энэ айхтар өвчнийг яая гэж бхад ...
keyboard_arrow_up