COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ-аас 17063 объектод 30 төрлийн МЭДЭГДЭЛ, ЗӨВЛӨМЖИЙГ хүргүүлжээ

админ
2020 оны 4 сарын 23

Arslan.mn

Коронавируст халдвар /COVID-19/ болон бусад халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ бол амны хаалт, нэг удаагийн бээлийг тогтмол, зөв хэрэглэх, хүн хоорондын зай /1-2 метр/-г баримтлах, аж ахуйн нэгж байгууллага болон айл өрхийн өдөр тутмын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол, чанартай хийх юм. Тиймээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Онцгой комисс болон бусад мэргэжлийн байгууллагуудаас гаргасан тогтоол, захирамж, тушаал, заавар, журмын хэрэгжилтийг хангуулан ажиллахаар 38 хяналтын чиглэлийн 326 улсын /ахлах/ байцаагчид эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын 2865, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын 4000, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын 890, дэд бүтцийн хяналтын 7856, хөдөлмөр, нийгмийн хамгаалалын хяналтын 523, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын 312, агаарын чанарын хяналтын 357, экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын 260 нийт 17063 объектод 30 төрлийн мэдэгдэл, зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна.

Энэхүү мэдэгдлээр байгууллагуудын үйл ажиллагааны онцлогт нь тохируулан ААНБ бүр зөвхөн амны хаалт зүүсэн ажилтан, албан хаагч, үйлчлүүлэгчдийг нэвтрүүлж, объектод нэвтрэхээс өмнө биеийн халууныг хэмжиж, бүртгэл хөтлөх, хүний бөөгнөрөл үүсгэх үйл ажиллагаа зохион байгуулахгүй ба үйл ажиллагааны онцлогт тохируулан хүн хоорондын зайг 1.5-2 метр байх нөхцлийг бүрдүүлэх, цэвэрлэгээ, халдваргүйтгэлд МУ-д бүртгэгдсэн, лабораторийн шинжилгээнд хамрагдаж халдваргүйтгэх үйлчилгээ үзүүлдэг нь батлагдсан бодисыг зааврын дагуу хэрэглэх, ажилтан, албан хаагч, үйлчлүүлэгчдийн гар угаах нөхцлийг бүрдүүлсэн байх шаардлагатай ба хаалга болгоны дэргэд гар халдваргүйжүүлэх спиртэнд суурьтай уусмал байршуулсан байх зэрэг шаардлагуудыг тусгасан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616420
0 эможи
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up