COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НХЭГ “UB JOB“ АППЛИКЕЙШНИЙГ үйлчилгээндээ НЭВТРҮҮЛЛЭЭ

2020 оны 4 сарын 20

Arslan.mn

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс иргэд, ажил олгогч байгууллагуудад хөдөлмөр эрхлэлтийн дараах үйлчилгээг нэг дороос хүргэдэг.

Үүнд:

  • Ажил хайгч иргэд хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн бүртгэл, мэдээлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээлэл авах, ажилд зуучлуулах, хөдөлмөрт эрхлэлтийн сургалтад хамрагдахаас гадна залуучууд, эмэгтэйчүүдийн дундын оффис, хүүхдийн өрөөг үнэ төлбөргүй ашиглах;
  • Ажил олгогч байгууллагуудын хувьд сул чөлөөтэй ажлын байрны захиалга өгөх, бүртгэлтэй ажил хайгчийн мэдээллийг түргэн шуурхай авах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ажлын ярилцлага, ажлын байрны өдөрлөг зохион байгуулах, ажлын байрны мэдээллийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын албан ёсны мэдээллийн сувгуудад байршуулах зэрэг үйлчилгээг тус тус авах боломжтой.

2020 оны эхний улирлын байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөр нийт 6957 иргэн /давхардсан тоо/ үйлчлүүлсэн бөгөөд нийслэл, дүүргийн хөдөлмөрийн байгууллагууд нийт 3824 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ үзүүлж, 3756 иргэнийг ажилд зуучилснаас 2062 иргэн ажилд орсон байна. Мөн Улаанбаатар хотод шинээр бий болсон 1475 ажлын байрыг хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлээ. Шинээр бий болсон ажлын байрыг дүүрэг тус бүрээр авч үзвэл Багануур дүүрэгт 51, Багахангай дүүрэгт 6, Баянгол дүүрэгт 78, Баянзүрх дүүрэгт 301, Налайх дүүрэгт 45, Сонгинохайрхан дүүрэгт 405, Сүхбаатар дүүрэгт 152, Хан-Уул дүүрэгт 210, Чингэлтэй дүүрэгт 227 ажлын байр тус тус шинээр бий болсон байна. 
Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвар тархаж, онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан цахим үйлчилгээг эрчимжүүлэх, түүний  хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор албан ёсны бүртгэлийн систем, мэдээллийн сувгуудынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэн, үйлчлүүлэгчдийг заавал биеэр ирэхгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн цахим үйлчилгээ авах боломжоор ханган ажиллалаа. 
Энэ хүрээнд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас Job.opensoft.mn бүртгэлийн системтэй холбогдсон “UB JOB” гар утасны аппликейшнийг 2020 оны 1 дүгээр сараас эхлэн үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Энэхүү аппликейшнийг ажил хайгч иргэд, ажил олгогч байгууллагууд ажлын цаг үл харгалзан ашиглаж, түүгээр дамжуулан хөдөлмөрийн зах зээлийн бүртгэлийн системд бүртгүүлэх, сул чөлөөтэй ажлын байр, ажил хайгч иргэдийн мэдээллийг аюулгүй, түргэн шуурхай солилцох боломжтой. 
“UB JOB” аппликейшн нь: 
-    IOS, Android үйлдлийн системтэй бүх төрлийн гар утас, таблетаас ашиглах
-    Ажил хайгч иргэн бүртгүүлэх
-    Сонгосон хайлт буюу өөрт тохирох ажлын байранд хүсэлт илгээх
-    Ажил олгогч сул чөлөөтэй ажлын байрны мэдээлэл оруулах
-    Бүртгэлтэй иргэдээс тохирох ажил горилогчийг сонгон ажлын ярилцлагад урих 
Ашиглах заавар:
-    Гар утсандаа AppStore, PlayStore-ийн аль нэгээс “UB JOB” аппликейшнийг татаж суулгах
-    Анх удаа ашиглаж байгаа бол “Шинэ хэрэглэгч” цэсийг сонгох
-    Ажил хайж байгаа бол “Ажилтан” цэсэнд бүртгүүлэх
-    Ажилтан хайж байгаа бол “Байгууллага” цэсэнд бүртгүүлэх
-    Бүртгүүлсний дараа гар утсанд ирэх 4 оронтой кодыг хийж баталгаажуулах

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616253
0 эможи
keyboard_arrow_up