COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилга угсралтын ажлыг зогсоожээ

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

П.Гэндэнгийн нэрэмжит сан ТББ-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж буй барилга угсралтын ажилд НМХГ-аас хяналт, шалгалт хийлээ. 

Шалгалтаар угсралтыг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй, магадлал хийлгээгүй ажлын зургаар гүйцэтгэсэн нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйл/Барилгын гүйцэтгэгчийн чиг үүрэг/-ийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4-д заасны дагуу зөрчлийн хэрэг үүсгэжээ. Угсралтын ажилд эрчим хүчээр хязгаарлах арга хэмжээ авсан. Шалгалт үргэлжилж байна. Барилгын гүйцэтгэгчээр "Босоо цамхаг констракшн ХХК" ажиллаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615876
1 эможи
keyboard_arrow_up