COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан 46 СҮМ ХИЙДИЙГ ИЛРҮҮЛСЭН“

2020 оны 3 сарын 20

Arslan.mn

Тусгай зөвшөөрөлгүй 46 сүм хийдийн үйл ажиллагааг зогсоох саналаа НИТХ-д хүргүүлжээ

Сүм хийд, мөргөлийн газруудын үйл ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр зогсоох, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх тухай захирамжийн хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 662 сүм хийдийн удирдлагуудад захирамжийг хүргүүлж, хяналт тавин ажиллажээ.

Энэ үеэр тусгай зөвшөөрөлгүй холбогдох хуулийн байгууллагад бүртгэгдээгүй хууль бус үйл ажиллагаа явуулж буй 46 сүм хийдийг илрүүлсэн байна.

Түүнчлэн тусгай зөвшөөрлийг нэг сүмийн нэр дээр авсан боловч салбар сүм байгуулан ажиллаж үйл ажиллагаагаа албан ёсоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд бүртгүүлээгүй сүм хийдүүд ч байжээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 6 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ватиканы католик шашны төлөөлөгчийн газрын харъяа МС Тереза эх ахмадын асрамжийн төв” нь албан ёсны бүртгэл байхгүй. Энд нэн ядуу амьдралтай харж хандах хүнгүй орон гэргүй 22 иргэнийг байрлуулан асрамж халамжийн үйлчилгээ явуулж байгаа боловч холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна.

Зарим сүм хийд нь тусгай зөвшөөрөлд заасан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж байгаа аж.

Иймд тусгай зөвшөөрөлгүй 46 сүм хийдийн үйл ажиллагааг зогсоох саналаа НИТХ-д хүргүүлсэн тухайгаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
615073
9 эможи

Зочин
2020-03-20 20:32
Бүгдийг нь Монгол улсаас хөөж гарга новшнуудыг
ахмад настан
2020-03-20 16:24
ямар аймаар юм бэ ...!!!???газрын хурааж аваад сургууль цэцэрлэг эмнэлэг барьчихвал зүгээр юм бна ..дүүрэг аймгуудад бас зөвшөөрөлгүй байдаг байхоо...шалгаад үзээрэй
Зочин
2020-03-20 14:47
Шашны олон байгууллагыг хаах хэрэгтэй ш дээ. Юун 660 н хэд .худлаа хэлэхэд бараг нэг хүнд нэг сүм хийд байгаа юм биш үү.гадны сүм хийдүүдийг бүгдийг хаана уу
Зочин
2020-03-20 13:12
Баярлалаа гэхдээ хариуцлагатай хаанауу?Мѳн иргэдийн ажилтай орлоготой байх боломжийг хангаж будаа хоолонд хууртаж сүмд очуулахгүй байя гэвэл ажлын байртай авдаг цалин нь баталгаатай байхад иргэд толгойгоо угаалгахгүй.Мѳн халамж бодит бус байгаа нь сүмд очих хамт олонтой мэт сэтгэлд нь дѳрѳѳлѳх үүд болгож байгааг засах болсон.Харин тэдэнд мѳн асаргааны хүнд цалингийн доод хэмжээгээр цалинжуулах болжээ.Иргэдээ хятадын махны ченж,сүмүүдийн золиос охид хүүхнүүдээ биеэ үнэлэхч хүүхдүүдийг хүний наймааны золиос салалт хүчинд золиослоод байхаа болиноуу?
Иргэн
2020-03-20 13:02
Янз бүрийн урсгалтай Сүм Хийдүүдийг бүр мөсөн хаах хэрэгтэй. Тэрэндээ итгээд бүх юмыг авардаг гээд хачин болчихсон юм байна лээ.
ЗОЧИН
2020-03-20 12:50
Хаах газраач мөн олж дээ.Гудамжинд хаягдсан хүмүүсийг та нар гэртээ оруулах уу??? аан
keyboard_arrow_up