COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ-аас агаар бохирдуулагч 5572 объектод хяналт шалгалт хийж, 179 сая төгрөгийн ТОРГУУЛЬ ногдуулжээ

2020 оны 3 сарын 18

Arslan.mn

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас  хийж гүйцэтгэсэн хяналт шалгалтын ажлыг танилцууллаа.

ШУУД ҮЗЭХ:

Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар 2019 оны 10 сарын 01-с 2020 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэл Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу НМХГ-ын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. 

Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүн, авсан арга хэмжээ, хүрч буй үр дүн: 

Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 154 хороодод хяналт шалгалт хийх 166 улсын /ахлах/ байцаагчийг тушаалаар томилон 7 хоног бүр хариуцсан хороодын агаар бохирдуулагч эх үүсвэрт хяналт тавин ажиллаж, агаар бохирдуулагч 5572 объектод хяналт шалгалт хийсэн.

Хороо хариуцсан улсын байцаагчид түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээс гадна

  • агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах,
  • агаар, орчны бохирдлыг бууруулах,
  • угаарын хийнээс урьдчилан сэргийлэх,
  • угаар мэдрэгчийг хэрхэн байршуулах, ажиллагааны талаар сургалт явуулах,
  • хууль тогтоомжийг сурталчилах, зөвлөмж мэдээлэл өгөх зэргээр хороондоо ажиллаж байна. 

Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын тогтоол зөрчсөн, агаар хамгаалах шаардлага хангаагүй техник, тоног төхөөрөмж ашиглалтад оруулсан, аюулгүй ажиллагааны дүрэм журам, агаар хамгаалах стандартын шаардлага хангаагүй зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1948 мэдэгдэл, зөвлөмж, 869 албан шаардлага хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 179 сая 150 мянган төгрөгийн торгууль ногдууллаа. 

 Дээрх арга хэмжээний дүнд 1080 объект хий, цахилгаан халаагуурт шилжин, ахуйн энгийн зуухыг сайжруулсан зуухаар солих, үнс баригч суурилуулах, төвлөрсөн дулаан хангамжид холбогдох зэрэг үр дүнд хүрсэн.

Тухайлбал Эко констракшн, Топ декорэйшн, Өнө орших маргад, Магнет сервис, Кондитер Улаанбаатар ХХК, Саадэ ХХК, Номин тав трейд ХХК халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоосон.

Arslan.mn

"Стандартын шаардлага хангахгүй 210 автобусыг засвар үйлчилгээ хийлгэн үйлчилгээнд гаргасан"

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 гаруй хувийг үүсгэж байгаа хөдөлгөөнт эх үүсвэрийн нэг болох их багтаамжийн 453 автобусны хаягдал утаанд Авто тээврийн Үндэсний төв, Тээврийн Цагдаагийн албатай хамтран хэмжилт хийж стандартын шаардлага хангахгүй 210 автобусыг засвар үйлчилгээ хийлгэн үйлчилгээнд гаргаж Зөрчлийн тухай хуулийн дагуу 8.0 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдууллаа.

2. 100 кВт-с дээш хүчин чадалтай халаалтын зуух ашиглагч 119 аж ахуйн нэгж байгууллагад 2020 оны 01, 02-р сард хяналт шалгалт хийлээ.

Arslan.mn

Шалгалтаар зөвшөөрөлгүй түүхий нүүрс түлсэн Орхон шим, Өгөөж шим,  Сиб кабель ХХК, хаягдал утааны хэмжилтийн дүн стандартын шаардлага хангаагүй Бест кап ХХК, Стандарт шуудай ХХК, үнс баригчийн ажиллуулаагүй Сүхбаатар Дэвшил ОНӨААТҮГ, үнс болон ахуйн хог хаягдлаа ил задгай хаясан Мөнхбаясах кейсинг ХХК, Очир Орд ХХК усыг үйлдвэрийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан Саян-Уул ХХК зэрэг 20 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу 27900.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан барагдууллаа.   

Засгийн газрын тогтоол зөрчин түүхий нүүрс түлсэн нийт 77 зөрчлийг илрүүлсэн.

Зөрчлийг дүүргээр задалвал

  • Баянгол дүүрэгт 22,
  • Баянзүрх дүүрэгт 5,
  • Сүхбаатар дүүрэгт 27,
  • Сонгинохайрхан дүүрэгт 13,
  • Хан-Уул дүүрэгт 6,
  • Чингэлтэй дүүрэгт 4 зөрчил илрүүлэн 139,3 тн түүхий нүүрсийг битүүмжилсэн.

Тухайлбал, Содон чулууны үйлдвэр, Цасан гоо цэцэрлэг, Говийн эко хүнс ХХК, Тэнүүн огоо ХХК, Мон орионт ХХК, Цогш ХХК, Мөнгөн завьяа ХХК-ийн үйлдвэр, Хүннү 2222 хороолол, Тэгш плант ХХК, Парасат жол ХХК, иргэн М.Мөнхтөгсийн нийтийн байр, Тан Ван Хун, Жан Жи Рэн зэрэг 77 зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 14.8 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

Битүүмжилсэн 139,3тн түүхий нүүрсийг НЗАА, Цагдаагийн байгууллага, дүүрэг, хорооны мэргэжилтнүүдтэй хамтран хураан авч дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй Хоёулаа хүү ХХК-ийн халаалтын зуухны байгууламжид буулгууллаа.

Агаар хамгаалах талаар гаргасан тогтоол шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих талаар Агаарын тухай хуулинд заасан бүрэн эрхийн дагуу түүхий нүүрс түлсэн зөрчил илэрсэн 34 хороодын Засаг дарга нарт арга хэмжээ тооцуулахаар 6 дүүргийн Засаг даргад албан бичиг хүргүүллээ.

Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 366 улсын /ахлах/ байцаагч 24 цагаар байнгын хяналт шалгалт хийж байна.

Таван толгой түлш ХХК нь 2019 оны 10 сараас хойш 334 566тн шахмал түлш үйлдвэрлэн, 346 189тн шахмал түлш худалдаанд гаргасан.

Шахмал түлш, барьцалдуулагч бодисоос сар бүр дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан шинжилгээний дүнд үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт гарган хүргүүлж байна.

Шахмал түлшний 10 хангамжийн бааз, 17 дундын агуулах, 390 борлуулалтын цэгт МХЕГ, НХМГ-ын 313 улсын /ахлах/ байцаагч байнгын хяналт шалгалт хийж, түлшний нөөц, тээвэрлэлт болон илэрсэн зөрчлийн талаар тухай бүр Таван толгой түлш ХХК-ийн удирдлагад мэдээллийг шуурхай хүргэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.  

Автотээврийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт, авсан арга хэмжээ хүрсэн үр дүн: 

Автотээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоо, хяналтын цэгүүдэд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Цагдаагийн байгууллагатай хамтран 24 цагаар ажиллаж байна. НМХГ-ын давхардсан тоогоор 702 улсын байцаагч 180704 тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн.

  • Багануурын уурхайгаас 33 удаагийн үйлдлээр 253.7тн,
  • Налайхын уурхайгаас 32 удаагийн үйлдлээр 33тн,
  • Төв аймгаас 1 удаагийн үйлдлээр 45тн түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн улсын байцаагчийн 66 актаар нийт 331.7тн түүхий нүүрсийг хураан Амгалан Дулааны станцид буулгуулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 3250.0 мянган төгрөгийн торгууль ногдууллаа. 

Иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллээр хангах, угаарын хийн хордлогын дуудлагын үед шуурхай ажиллах зорилгоор НМХГ-т болон төвийн 6 дүүрэгт Мэргэжлийн хяналт, Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдын бүрэлдэхүүнтэй штаб 24 цагаар үүрэг гүйцэтгэж, 7 хоног бүрийн 1, 4 дэх өдрүүдэд хэвлэл, мэдээллийг хэрэгслээр сэрэмжлүүлэг хүргэж байна. 

Хавар, намрын улиралд гадаад болон дотоод орчны агаарын температурын зөрөө багассанаар яндангийн таталт муудаж угаарын хийн хордлогод өртөх магадлал ихэсдэг тул зуух, яндангаа цэвэрлэх, хөөлөх, битүүмжлэл, таталтыг шалгах, агаар сэлгэлтийг тогтмол хийх, угаарын хий мэдрэгчээ салгахгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье.

Түүхий нүүрс түлсэн, агаар бохирдуулж байгаа эх үүсвэрийн талаарх мэдээллийг НМХГ-ын Шуурхай албаны 70128012 дугаарын утсанд мэдээлж агаар, орчны бохирдлыг бууруулахад хамтдаа оролцъё. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614970
4 эможи

Nrgen
2020-03-18 22:21
Ta nartaa amjilt xysie Obol sain tyls odoo korona geed ynexeer zavgyi anillaj baina Agaariin boxirdol buursan
иргэн
2020-03-18 19:54
Амжилт хүсье
иргэн
2020-03-18 10:33
Та бүхэний хамт олонд ажлын амжилт хүсэе зариг шиг Шар биш мэргэжлийн ур чадвар үнэртүүлсэн баг шүү
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up