COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлд нэмэгдсэн гамшгийн үед түр цугларах аюулгүйн 82 талбайн БАЙРШИЛ

2020 оны 3 сарын 18

Arslan.mn

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар тогтоолоор түр цугларах 82 байршлыг шинээр баталсан.

Болзошгүй гамшгаас хамгаалах, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах байршлыг:

  • Баянгол дүүрэгт 2,
  • Баянзүрх дүүрэгт 25,
  • Сонгинохайрхан дүүрэгт 10,
  • Сүхбаатар дүүрэгт 9,
  • Хан-Уул дүүрэгт 26,
  • Чингэлтэй дүүрэгтэй 3,
  • Багануур дүүрэгт 3,
  • Налайх дүүрэгт 4 буюу нийт 82 түр цугларах цэгийг нэмэгдүүлсэн юм.

Ингэснээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан 111 аюулгүйн талбайн байршилтай нийлээд нийт 193 түр цугларах талбайтай боллоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Шинээр нэмэгдсэн талбайн байршлуудыг тогтоолын хавсралт дээрээс харна уу.

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614959
0 эможи

keyboard_arrow_up