COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Сүм хийд, спорт, соёл урлагийн газруудыг энэ сарын 30-ныг хүртэл НЭЭХГҮЙ

админ
2020 оны 3 сарын 16

Arslan.mn

Сүм хийд, спорт, соёл урлагийн газруудын үйл ажиллагаа энэ сарын 30-ныг хүртэл түр зогсоосон хэвээр гэдгийг НМХГ-аас иргэдэд сонордуулж байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/333 тоот захирамжийн дагуу 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ариутгал халдваргүйтгэлийг хийлгэхээр түр зогсоосон худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа өнөөдрөөс нээгдэж, хэвийн явагдаж эхлэлээ.

Эдгээр газруудад ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийх шаардлагыг мэргэжлийн байгууллагуудаас тавина. Харин Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамжийн дагуу 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосон сүм хийд, бүх тѳрлийн баар, фитнесс, иог, бүжгийн клуб, саун, дэн буудал, биллиард, спорт заал, амралт, аялал жуулчлал зэрэг спорт, соёл урлагийн газрууд хугацаа дуустал үйл ажиллагаа явуулахгүй. Мөн ресторан нийтийн хоолны газрууд 22:00 цаг хүртэл ажиллана.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614875
0 эможи

НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up