COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Баригдаж дуусаагүй барилгад боорцогны гурилыг хөнжлөөр хучин үйлдвэрлэл явуулж байжээ

2020 оны 3 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн Мэрэгжлийн хяналтын газраас нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/223 захирамжийн биелэлтийг шалгах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд байрлах компанийн боорцогны үйлдвэрт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тухайн үйлдвэрт:

  • Зөөврийн устай,
  • Гар угаах угаалтуургүй,
  • Боорцогны зуурмагийг хөнжлөөр хучсан,
  • Шал, хана, тааз нь угааж цэвэрлэх боломжгүй, 
  • Эрүүл ахуйн шаардлага хангахгүй баригдаж дуусаагүй барилгад зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулж байсан зөрчил илэрчээ.

Иймд улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоож, 240 килограмм зуурмагийг устгахаар битүүмжилсэн байна.

Мөн тус зөрчилд Зөрчлийн хэрэг нээсэн аж.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: НМХГ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
7
ouch an post
confuse an post
angry an post
24
614672
35 эможи

Зочин
2020-03-11 23:42
Иргэн
2020-03-11 16:29
Хогын комиссын хөнжилөөр бүтээсэн байна даа.
keyboard_arrow_up