COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Зорчигч тээвэр-3”-ын хамт олон НМХГ-т 10 сая төгрөг хандивлалаа

2020 оны 3 сарын 04

Arslan.mn

Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад хувийн хэвшил болон иргэдийн зүгээс хандив өргөсөөр байна.

Өнөөдөр “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд нэг өдрийн цалингаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандивлалаа. 

“Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ  343 ажилтан албан хаагчтай бөгөөд нэг өдрийн цалин болох 10 сая төгрөгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд гардуулан өгчээ.

Энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа албан хаагчдыг ойлгож, дэмжиж байгаад талархал илэрхийлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614384
1 эможи

Зочин
2020-03-05 01:39
keyboard_arrow_up