COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Улаанбаатар хот руу орж, гарах хөл хориог нээснээр хяналт шалгалтыг улам чангатгана“

2020 оны 3 сарын 02

Arslan.mn

НОБГ, НМХГ, НЭМГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн 6000 гаруй төрийн албан хаагчид ажиллаж байна. Шуурхай алба 24 цагаар ажиллаж байна. Ийм нөхцөлд иргэд хүндэтгэлтэй хандаж байгаад талархаж байна. Засаг даргын захирамжид найман нэрийн барааны дэлгүүрийг цагийн хязгаарлалтад оруулаагүй гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Arslan.mn

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Маргааш хот  руу орж, гарах хөл хориог нээснээр хяналт шалгалтыг улам чангатгана.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 2596 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай мэдэгдлийг хүргэж, зогсоосон. Сайжруулсан шахмал түлшний хангалт, нөөц хүрэлцээтэй байна. Амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 11 өрхийн 42 хүн хандаж, эмнэлгийн тусламж авсан. Үүнээс 13 хүүхэд, 29 том хүн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна." гэв.

Өнгөрсөн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нийт 12.474 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 448.5 тонн түүхий нүүрс Улаанбаатар хот руу тээвэрлэгдсэн. Постуудаар 787 тонн түүхий нүүрс дамжин өнгөрсөн. Сонгинохайрхан дүүргийн Баруун түрүү товчоогоор 807 тонн түүхий нүүрс тээвэрлэн орж ирснийг илрүүлж, түүхий нүүрсийг хураан авч “Амгалан” дулааны цахилгаан станцад хурааж, Зөрчлийн тухай хуулийн дагуу жолоочийг 50 мянган төгрөгөөр торгосон гэдгийг албаныхан хэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614265
0 эможи

keyboard_arrow_up