COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Мөнхбаатар: Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан биш бол хот руу оруулах өөр ямар ч арга байхгүй

2020 оны 2 сарын 27

Arslan.mn

Цаг үеийн нөхцөл байдлын талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн тандалт явуулж, нийслэлийн 6000 гаруй албан хаагчид эргүүлээр ажиллаж байна. Албан  хаагчдын шаардлагыг иргэдийн зүгээс эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл ирж байна.

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд албан хаагчид амралтын өдөргүй ажиллаж байгаа ойлгох хэрэгтэй.

Зам хаасантай холбоотойгоор маш их чирэгдэл үүсэж байгаа юм байна. Ажлаасаа чөлөө аваад орон нутаг руу явсан иргэд замдаа явж байхад нь зам хаагдсан орж чадахгүй байна гэх мэт асуудлууд үүсэж байна. Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан биш бол оруулах өөр ямар ч арга байхгүй. Гуравдугаар сарын 3-ны 08:00 цагт зам нээгдэнэ.

Мөн хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлалсантай холбогдуулан иргэдийн зүгээс шалган нэвтрүүлэх товчоодод ажил эхэлсэн учраас хотруу орно, амралт дууссан гэх зэргээр албан хаагчдад хүндрэл учруулж байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлана гэдгийг иргэд ойлгож, төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлуудад хамтарч ажиллахыг хүсч  байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614154
0 эможи

keyboard_arrow_up