COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Налайх дүүрэг рүү өглөө, оройдоо дөрвөн автобус үйлчилнэ

2020 оны 2 сарын 27

Arslan.mn

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр /2020.02.26/ хуралдаж, ирэх гуравдугаар сарын 3-ныг хүртэл нийтийн тээвэр өглөө, оройдоо ажил эхлэх тарах үед үйлчлэхээр болсныг албаныхан хэлсэн.

Тодруулбал, нийтийн тээвэр өглөө 07.00-10.00 цагт, оройд 17.00-21.00 цагийн хооронд үйлчлэхээр болсон. Харин Бямба, Ням гаригт нийтийн тээвэр үйлчлэхгүй. Ирэх гуравдугаар сарын 2-нд буюу ирэх долоо хоногийн даваа гаригийн 08.00 цагаас хэвийн журмаар үйл ажиллагаагаа явуулахаар болж байна.

Алслагдсан дүүрэг болох Налайх чиглэлийн дөрвөн автобус иргэдэд үйлчлэх бөгөөд өглөө 6.40-7.40 цаг, орой 18.30-19.00 цагийн хооронд Офицерын автобусны буудлаас үйлчилнэ гэдгийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614140
0 эможи

keyboard_arrow_up