COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудыг хөл хорио дуустал гадаад улс руу зорчуулахгүй

2020 оны 2 сарын 25

Arslan.mn

Шинэ коронавирус тархахаас урьчилсан сэргийлэх зорилгоор 2020 оны 3 сарын 30-ны өдрийг хүртэл бүрэн дунд сургууль болон их дээд сургууль,  цэцэрлэг, коллежийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргаад байгаа билээ.

Тэгвэл хотын дарга тушаал гаргаж нийслэлийн төрийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид төрийн болон хувийн ажлаар гадаад улс орнууд руу болон хөдөө орон нутаг руу 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл явахгүй байх, зайлшгүй гадаад улс руу явах шаардлага гарсан тохиолдолд Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлэх, тушаал  шийдвэрийг зөрчсөн албан хаагчид хариуцлага тооцохыг байгууллагын дарга нарт үүрэг болгожээ.

Ингэснээр нийслэлийн бүх шатны нутгийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид албан томилолтоор болон хувийн ажлаар 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гадаад улс орнуудад зорчихооргүй болсон гэж ойлгож болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614093
0 эможи

Зочин
2020-02-25 13:33
keyboard_arrow_up