COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн удирдлагууд замын хөдөлгөөний нөхцөл байдлыг ТОГТМОЛ ХЯНАЖ байна

2020 оны 2 сарын 25

Arslan.mn

Дэлхийн 37 орны 80 гаруй мянган хүнд халдварлагдаад байгаа шинэ коронавирус тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил сар шинийн баярын өдрүүдээр улс орон даяараа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн онцгой байдлын комиссоос 24,25,26-ны өдрүүдэд нийтийн тээврийг түр зогсоох шийдвэр гаргасан билээ. Шинийн нэгэн хоёрны өдрүүдэд Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон бусад холбогдох байгууллагын удирдлагууд  Замын хөдөлгөөний удирдлагын төв болон шуурхай удирдлагын төвд ажиллаж, замын хөдөлгөөнд хяналт тавьж байна. 

Шинийн 1-ний өглөөний 11 цагийн байдлаар нийслэл хотын хэмжээнд авто замын ачаалал харьцангуй бага байна гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Arslan.mn

Харин 17 цагаас эхлэн Чингэлтэй дүүрэг 32-н тойрог, хайлааст, 7 буудал, сонгинохайрхан дүүргийн таван шар гэр хорооллоос хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөн ачаалал нэмэгдэх  хандлагатай байна. Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнийг зохицуулалтуудыг хийж байна гэдгийг мөн хэлэв.

"Улаанбаатар хотын хэмжээнд 6700 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд байнга ажиллаж байна"

Arslan.mn

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх "Юуны өмнө нийт иргэддээ сар шинийн мэнд дэвшүүлье.  Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг,  Засгийн газар болон Улсын онцгой комиссоос халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шийдвэр гарсан.Тиймээс баярын дөрвөн хоногт өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ хүрээнд баярын өдрүүдэд Тавантолгойн сайжруулсан түлш, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон шуурхай удирдлагын тѳвүүдэд цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох чиглэлүүдийг өгөөд явж байна.

Шинийн 1,2,3-ны өдрүүдэд иргэд аав, ээждээ золголт хийх зэргээр замын хөдөлгөөний ачаалал их байдаг бол энэ жил бол харьцангуй замын хөдөлгөөний нөхцөл байдал гайгүй байна. Энэ бол төр засгийн гаргасан шийдвэрүүдийг иргэд дагаж, хэрэгжүүлэж байна гэсэн сайхан мэдээтэй шинийн 1-ний өдрийг угтлаа.  Гэвч өчигдөр буюу шинийн нэгний 17 цагаас эхлэн гэр хорооллоос хотын төв рүү чиглэх хөдөлгөөний эрчим нэмэгдсэн. Хүүхдүүдээ дагуулаад маскгүй иргэд ч ихээр явж байгааг эргүүлийн алба хаагчид мэдээллэсээр байна. Бид тайвширч болохгүй. Ард иргэддээ анхааруулж хэлэхэд хөдөө орон нутаг руу зорихгүй байх, аав ээждээ цахимаар золголт хийх зэрэг тал дээр анхаарахыг хүсье.

Улаанбаатар хотын хэмжээнд 6700 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна. Заавар, зөвлөмжийг цаг тухайд нь өгч байна. Энэ хэд хоногт бид хичээгээд иргэд ч хичээгээд олон цугларсан газарт очихгүй, шаардлагатай тохиолдолд маск, бээлийтэй гарах,  мөн ЭМЯ-аас өгч буй зөвлөмжийг сайтаар сахин биелүүлээрэй  гэж уриалж байна. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нийслэлийн онцгой комисс хуралдаад шуурхай шийдвэрүүдийг гаргаад явж байна" гэв.

"Замын цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр өндөржүүслэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна"

Arslan.mn

ТЦА-ны замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд "Улаанбаатар хотод замын хөдөлгөөний орчны нөхцөл байдлыг хянах зорилготой 38 камер, зөрчил илрүүлэгч 72 камер ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 100 гаруй камер замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний зохицуулах, хяналт тавих чиглэлээр ажиллаж байна.  Урьд жилүүдийг бодвол замын хөдөлгөөний ачаалал харьцангуй хэвийн байна. Өглөөний хойш хаагдсан замууд болон төв замуудад замын хөдөлгөөн сийрэг, хэвийн байдалтай байна. Иргэд мэдээллийг сайн ойлгосон байна. Замын цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр өндөржүүслэн бэлэн байдалд ажиллаж байна. Гэр хорооллын замуудад ДХИС-иас сонсогч нар болон хэв журамын алба хаагчид хамтарсан байдлаар зохион байгуулалт хийж байна. Тиймээс гэр хороололд мөн замын хөдөлгөөн ачаалал хэвийн байна. " гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614091
2 эможи

keyboard_arrow_up