COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Ганболд: Урт цагааны хогийн цэг дээрээс мэдээлэл хийсэн нь бодит үнэнээс хол зөрсөн

2020 оны 2 сарын 17

Arslan.mn

Нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт “Урт цагаан” үйлчилгээний төвтэй танилцаж, үйл ажиллагааг зогсоох саналтай байгаагаа мэдэгдсэнтэй холбоотойгоор “Урт цагаан шинэ эхлэл” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Урт цагаан-Шинэ эхлэл ТББ-ын тэргүүн Ц.Ганболд "Урт цагааны үйл ажиллагааг зогсоох асуудал 2012 оноос эхлэн дахин төлөвлөлт нэрийн дор хөндөгдөж байсан бөгөөд тухайн үед бид эрх чөлөөгөө хамгаалан тэмцэж байсан.

Хоёрдугаар сарын 11-ний өдөр Урт цагааны хогийн цэг дээрээс тийм мэдээлэл хийсэн нь бодит үнэнээс хол зөрсөн.

Урт цагааны барилга нь 1958 онд хувийн хөрөнгөөр баригдсан анхны үйлчилгээний төв. 1990 он гарснаас хойш Нийслэлийн өмч удирдлагын газарт бүртгэгдсэн байдаг.

Одоогоор тус төвийг 30 аж ахуйн нэгж түрээсийн гэрээгээр эзэмшдэг бөгөөд цааш 400 иргэнд давхар түрээслэдэг. Үйлчилгээ эрхлэгч бид өндөр түрээсийн дарамт дор байсаар ирсэн ч үйлчилгээгээ иргэддээ хүргэсээр байсан.

Түрээслэгч биднийг төрөөс нэг удаа ч хайхарч байгаагүй. Бидний ажлын байрыг булаан авах гэж байгаа шиг бид нийтэд хор уршиг учруулаагүй. Бид ур ухаанаа дайчлан хөдөлмөрлөж ирсэн. Тиймээс урт цагаанчууд бид хууль ёсны эрх чөлөөгөө нэхэж эсэргүүцнэ." гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
613835
2 эможи

Зочин
2020-02-17 20:18
хүн
2020-02-17 17:36
Төр энэ хэдэн даварцан юмнуудаас болж эхлүүлсэн ажилаа зогсоож болохгүй. Энэ хэдэн даварцан гаруудаас болж нийтийн эрх ашигт хохирол үзүүлж болохгүй үнэхээр сэжиг хүрмээр балиар, үнэр танар , агаар орчин , байшингийнх нь хана тааз хэзээ мөдгүй нурах аюултай болчихсон харагддаг. Нэн даруй нурааж шинэ сайхан байшин барих хэрэгтэй. Элэнцгийн чинь соёлын өв бэ. Наана чинь бичигтэй хуудас бариад зогсож байгаа хүмүүс чинь бусдад дамлан түрээс хийж мөнгө олдог нөхдүүд байна эд нарт энэ байшин нурах энэ тэр огт хамаагүй , шинэ сайхан байшин бүүр хамаагүй иймэрхүү хувиа бодсон хувалзнуудад төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй
Зочин
2020-02-17 17:31
Эхлээд яагаад давхар түрээсэлж хууль зөрчин олон жил энэ хүмүүсийг хохироож байваа?Үүниыг тодруулах онц шаардлагатай.Уг нь М.Энхболд мэтийн дүнхүү идэмхий удирдлага байгаагүй бол энэ барилгын ард дахиад шинэ үйлчилгээний төв бариад дгээр хүмүүсийг шилжүүлсэн бол ямар ч асуудал гарахгүй байсан ч хотын удирдлагуудад тийм толгой байгаагүйгээс асуудал эхтэйОдоо яах болж байна.Ингэж байгаад нураад унахуу засвар хийхээр нураахуу?Тэр олон жил ашиг олсон хүмүүсээр засварын зардалыг гаргуулах нь зөв.
ИРГЭН
2020-02-17 16:44
ТӨР ГЭЖ БАЙНУУ? ЭНЭ БАЛГАСАА ӨӨРЧИЛӨӨЧ ,ДУУДЛАГА ХУДАЛДААНД НЭЭЛТЭЙ ХУДАЛДААЧ,ТЭГВЭЛ ИРГЭД ДЭМЖИНЭ
zochin
2020-02-17 14:48
ta 400 zuwhun huwiin erh ashgaa hamgaalj temtswel mongolii ard irged uls orni hugjil niislel hotiin ungu uzemjiin tuluu temtseh bolno.
Иргэн
2020-02-17 13:56
Урт цагааны Өнгө Төрхийг өөрчилж Жуулчны гудамж болгох нь зөв. Хотын төвийн өнгө үзэмжийг дарсан навтгар цагаан байшинг өөрчил.
keyboard_arrow_up