COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

U-Money картын урамшуулалт хөтөлбөрийн эхний 26 АЗТАН тодорчээ

2020 оны 2 сарын 13

Arslan.mn

"Улаанбаатар смарт карт" компани таван жилийнхээ ойн хүрээнд "Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрийг зарласан билээ. Сар бүр ухаалаг картаараа төлбөрөө төлж, нийтийн тээврээр 10 ба түүнээс удаа зорчсон иргэд оролцох боломжтой энэхүү хөтөлбөрийн эхний азтнууд өчигдөр тодорсон байна. 

Энэ удаагийн тохирлоор

  • 2 сая төгрөгийн 1 азтан
  • 500,000 төгрөгийн 6 азтан
  • Сарын хязгааргүй зорчих эрхтэй картын 19 азтан тус тус тодорчээ. 

Азтан болсон эсэхээ мэдэхийн тулд uramshuulal.u-money.mn сайтаас картын дугаараа шалгах боломжтой.

Сануулахад, азтан болсон хэрэглэгчдэд шагнал олгох хугацаа нэг cap буюу дараа сарын сугалааны тохирлын өдөр болтол хадгалагдана. Энэ хугацаанд шагналаа аваагүй тохиолдолд азтаны шагналыг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлах юм.

 

Урамшуулалт хөтөлбөрийн азтнууд 7015-1289, 9969-3440 утсаар холбогдох болон Улаанбаатар смарт карт компанийн төв байранд иргэний үнэмлэх, u-money картын хамт очих хэрэгтэйг "Улаанбаатар смарт карт" ХХК-аас мэдээллээ. 

Түүнчлэн u-money.mn сайт болон u-money аппликейшн татан хэрэглэгчийн бүртгэлээ үүсгэх шаардлагатайг онцлов.

"Ёндоотой карт" хөтөлбөрийн дараагийн тохирол гуравдугаар сарын 11-ний өдөр “UBS” телевиз болон Фэйсбүүкийн “Улаанбаатар Смарт Карт” хуудсаар 18:50 минутаас ШУУД дамжуулагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613700
2 эможи

смарт карт

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up