COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Сүм, хийдүүдэд олон хүн цуглах үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдэл хүргүүлсэн“

2020 оны 2 сарын 12

Arslan.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтаж хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.

НМХГ-аас  өнгөрсөн сарын 20-ноос эхэлсэн уг шалгалт хоёрдугаар сарын 29-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын 360 байцаагч хийж байгаа юм байна.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 789 ААН, иргэнд хүнсний аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдэгдэл хүргүүлжээ.

Шинэ коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан III сарын 2-ны хүртэл бүх шатны боловсролын газар, үзвэр, үйлчилгээ, интернэт тоглоомын үйл ажиллагааг зогсоосон. Энэ шийдвэрийн дагуу 1680 ААН-д мэдэгдэл хүргүүлжээ.

Мөн сүм, хийдүүдэд олон хүн цуглах үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдэл хүргүүлсэн байна.

Баар цэнгээний газрын 12.00 цаг хүртэл ажиллах нийслэлийн Засаг даргын захирамж гарсан боловч захирамжийн хэрэгжилтийг зөрчсөн хэд хэдэн баар цэнгээний газарт зөрчлийн хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явагдаж байна гэдгээ НМХГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613647
1 эможи

zochin
2020-02-13 20:35
pc togloom baar tsengeenii gazruudiig tur hugatsaand haaval taarna.
Зочин
2020-02-13 06:36
короновирусийн халдвар гаосантай холбогдуулж гэнэ үү.монголд гарчихсан юм уу
Зочин
2020-02-12 19:31
Зочин
2020-02-12 11:48
baaraa haaldaa
keyboard_arrow_up