COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хадгалалтын горим зөрчсөн 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хураан авч, устгалаа

2020 оны 2 сарын 06

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 3 хороо “Гурван эвтэн” ХХК-ий Меркури худалдааны” төвд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр  шинэ коронавирусын халдвар болон томуу, томуу төст өвчнөөс хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр гарсан Нийслэлийн засаг даргын А/108 дугаартай захирамжийн  хүрээнд  хоол хүнсээр дамжих хордлого, халдвар, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллах, зөвлөмж хүргүүлэн ажиллалаа.

МХЕГ-ийн даргын баталсан 01/13 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт”-ын удирдамжийн дагуу Меркури худалдааны төвд  2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр  Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч 7, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч 3 нийт 10 байцаагчийн бүрэлдхүүнтэйгээр  хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтын явцад худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, гарал үүсэл, баталгаажилтын баримт бичиггүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын горим мөрдөөгүй, түргэн гэмтэж чанар байдлаа алдах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний стандарт, техникийн зохицуулалтад заагдсан нөхцөл горимд хадгалаагүй, ажлын байр эрүүл ахуй нөхцөл шаардлага хангаагүй зөрчил дутагдал илэрсэн байна. Шалгалтын явцад меркури худалдааны төвийн лангуу дээрээс худалдан борлуулагдаж буй  35 нэр төрлийн 50 ширхэг хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч НМХГ-ын төв лаборатори шинжилгээнд хамруулсан байна.Хадаглалт, худалдаалалтын горим зөрчсөн түргэн муудах 7 нэр төрлийн 21 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авч устгасан.  

Холбогдох зөрчлийг үндэслэн 3 аж ахуй нэгж, 5 иргэнд  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: НМХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613450
1 эможи

Зочин
2020-02-06 20:46
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up