7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 19, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НИЙТИЙН ТЭЭВЭР: “U-Money“ картын АЗТАН БОЛОХ ШАЛГУУР

админ
2020 оны 1 сарын 17

Arslan.mn

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлсний таван жилийн ой энэ онд тохиож байна.  Ойн хүрээнд “Улаанбаатар смарт карт” ХХК-аас "Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрийг зохион байгуулахаар болжээ. 

Энэ талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал  “Сард 10 болон түүнээс дээш удаа u-money карт, ХААН банк, Юнител, Мобиком, Скайтел компанитай хамтарсан картаар төлбөрөө төлөн нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн дунд энэхүү хөтөлбөрийг явуулна. Тохирлыг сар бүр явуулах бөгөөд картны ард байрлах 16 орны сүүлийн

  • 4 орон таарвал нэг сар үнэгүй зорчих эрх
  • 5 орон таарвал 500,000 төгрөг
  • 6 орон таарвал 2 сая төгрөгийн азтан болно.

Урамшуулалт хөтөлбөрийг 2020 оныг дуустал сар бүр азтан тодруулна" гэсэн юм.

Азтан болох шалгуур:

1. Хэрэглэгч нийтийн тээврээр тухайн сард 10-аас дээш картаар зорчсон байх
2. Нийтийн тээврийн хөлсийг төлбөр төлөн зорчиж буй энгийн болон хүүхдийн карт, мөн Хаан банк, Юнител Мобиком, Скайтел компанитай хамтарсан картын хэрэглэгч байх

Шагналын сан:

1. Сарын хязгааргүй зорчих эрхтэй картын азтан 100 хүртэлх тооны хэрэглэгч
2. 500 мянган төгрөгийн азтан 10 хүртэлх тооны хэрэглэгч
3. 2 сая төгрөгийн 1 супер азтан тус тус тодорно
Азтан болсон хэрэглэгчид шагнал олгох хугацаа нэг сар буюу дараа сарын сугалааны тохиролын өдөр болтол хадгалагдах бөгөөд шагналаа аваагүй тохиолдолд азтаны шагналыг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612715
1 эможи

Зочин
2020-01-18 17:59
Зочин
2020-01-18 08:19
ХӨДӨӨНӨӨС ИРСЭН ЗАЛУУС Л УХАМСАР, СОЁОЛГҮЙ ......
Харамсалтай
2020-01-18 08:17
Залуусыг картаар үйлчлүүлдэг болгох гэж аргаа барж байна даа.... Ухамсаргүй, ЭХ ОРОН ч сэтгэлгээгүй залуус бэлэн мөнгө жолоочид өгснөөр улс орон хөгжих, өөрсдөө шинэ, тохилог автобусаар үйлчлүүлэх боломжоо алдаж байгаагаа ойлгохгүй юм даа....
Харамсалтай
2020-01-18 08:17
Залуусыг картаар үйлчлүүлдэг болгох гэж аргаа барж байна даа.... Ухамсаргүй, ЭХ ОРОН ч сэтгэлгээгүй залуус бэлэн мөнгө жолоочид өгснөөр улс орон хөгжих, өөрсдөө шинэ, тохилог автобусаар үйлчлүүлэх боломжоо алдаж байгаагаа ойлгохгүй юм даа....
Зочин
2020-01-17 16:24
Смарт карт

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up