COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Отгонсүх: 29 Сургуулийн сурагчдад гарын 4000 бугуйвч тараасан

2020 оны 1 сарын 16

Arslan.mn

Хүүхдийн автобус үйлчилгээнд явж эхлээд хоёр сар болж байна. Үүнтэй холбогдуулан байршил тогтоогчтой гарын бугуйвчийг хүүхдийн автобусаар үйлчлүүлж буй сурагчдад тарааж эхэлсэн юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврйин асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа. 

-Хүүхдийн автобусаар зорчдог сурагчдад байршил тогтоогчтой гарын бугуйвч тараажээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? 
-Өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сард 29 сургуулийн 33 чиглэлд хүүхдийн 40 автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэн. Оны эцсийн байдлаар давхардсан тоогоор нийт 115 мянган хүүхэд хүүхдийн автобусаар үйлчлүүлсэн гэсэн судалгаа гарлаа. Мөн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хүүхдийн 150-200 автобус үйлчилгээнд нэвтрүүлсэнээр нийт ерөнхий боловсролын сургуулийн 60-70 хувийг хүүхдийн автобустай болгох боломжтой. Нийслэлийн боловсролын газар, Мэдээлэл технологийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран 29 сургуулийн дунд гарын 4000 байршил тогтоогчтой бугуйвчийг сурагчдад тараагаад байна. Харин эцэг, эхчүүд гар утсандаа “Ub school bus” гэсэн аппликейшныг татах юм. Хүүхдийн автобусанд суурилуулсан мэдээлэл уншигч төхөөрөмжид сурагчид бугуйвчныхаа чипийг уншуулсанаар эцэг, эхчүүдийн гар утсан дахь аппликейшнд мэдээлэл очно. Ингэснээр хүүхдээ сургуульдаа очсон эсэх болон хаана явааг хянах боломжтой болох юм.  

-Байршал тогтоогчтой гарын бугуйвчийг цаашид ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдад олгох уу?  
-Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 292 мянган сурагч бий. Цаашид эдгээр хүүхдэд байршил тогтоогчтой гарын бугуйвч олгох мөн хүүхдийн автобусны үйлчилгээг хүртээмжтэй хүргэх бодлого барьж байгаа. Энэ ажлыг үе шаттайгаар хийнэ.

-Байршил тогтоогчтой гарын бугуйвчийг хаанаас нийлүүлж байна вэ.  Мөн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ? 
-Хувь хүний мэдээллийн аюулгүй байдал чухал. Тухайлбал, иргэн Батын мэдээлэл зөвхөн түүний эцэг, эхэд л очих ёстой. Түүнээс биш нэг хүний мэдээлэл аппликейшн ашиглаж буй бүх хүнд очихгүй. Энэ мэт мэдээллийн аюулгүй байдлын хөгжүүлэлтийг Мэдээлэл технологийн газар хийж байгаа. 

-Хүүхдийн автобус халаалтгүй дээрээс нь сурагчдыг бүрэн гүйцэд авдаггүй гэсэн гомдол яригдаж байна. Энэ үнэн үү. Үүнд хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа вэ? 
-Сургуулийн автобусанд сурагчдын эцэг эх болон тухайн сургуулийн нийгмийн ажилтан, нийтийн тээврийн үйлчилгээний газрын хяналтын байцаагч нар хүүхдүүдтэй хамт явдаг. Тэдний зүгээс дээрх асуудалтай холбоотой гомдол, санал ирээгүй. Харин дулаахан юм байна, баярлалаа гэсэн талархалын байдлаар хандаж байгаа. Хэрэв гомдол, санал ирвэл газар дээр нь очиж ажиллана.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612646
0 эможи

Зочин
2020-01-16 14:12
keyboard_arrow_up