7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 25, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НИЙТИЙН ТЭЭВЭР: Бэлэн мөнгө өгч буй зорчигч, авч буй жолоочийг торгож эхэллээ

админ
2020 оны 1 сарын 14

Arslan.mn

Нийтийн тээвэрт карт уншуулахгүй бэлэн мөнгөөр явж буй зорчигчийг 10 мянган төгрөг, бэлэн мөнгө авч буй жолоочийг 25 мянган төгрөгөөр торгож эхэллээ. 

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч О.Батцоож, “Иргэд карт ашиглахгүй, жолоочид бэлэн мөнгө төлж, жолооч мөнгөө ашигласаар байна. Энэ нь тээврийн төсөв бүрэлдүүлэхэд хүндрэлтэй, мөнгө төвлөрөхгүй байгаа. Үүнээс улбаалан автобусны засвар, үйлчилгээ, шатахуун, тосны өртөг хүрэлцэхээ больж, өнгөрсөн жил нийтийн тээврийн тоо багасахад нөлөөлж байна" гэв.

Тэрээр, "Нийтийн тээврийн ААН-үүдийн хооронд хийсэн гэрээнд жолооч нар иргэдийг бэлэн мөнгөөр зорчуулахгүй байх үүрэгтэйг заасан. Үүнийг зөрчвөл жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.9- д зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр буюу 25 мянган төгрөгөөр, харин мөнгө төлж зорчсон иргэнийг 10 мянган төгрөгөөр тус тус торгох арга хэмжээ авна" гэдгийг мэдэгдээд байна. 

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
612585
4 эможи

Зочин
2020-01-14 17:19
карт цэнэглэдэг газраа нэмээч эээ хорооллын модны 2 -н голын замаар байхгүй байсан ганц нэг нь цэнэглэхгүй байдаг шүү дээ тэгэхээр мөнгө өгөхөөс өөр аргагүй
Зочин
2020-01-14 16:25
keyboard_arrow_up