COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэд “И-баримт” авдаг болно

2020 оны 1 сарын 13

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

U Money карттай холбоотой мэдээ мэдээллүүдийг түргэн шуурхай иргэдэд хүргэх, картын үлдэгдэл болон төлбөрийн гүйлгээний мэдээллийг шалгах, дэлгэрэнгүй мэдээллийг лавлах боломжийг бүрдүүлэх зорилгоор U-money.mn вэб сайтын үйлчилгээг  өнгөрөгч 10 дугаар сард нэвтрүүлсэн.

Тэгвэл  энэхүү  үйлчилгээг ашиглахад илүү хялбар болгох зорилгоор U-money мобайл апликейшн хувилбарыг танилцуулж байна. Та дараах байдлаар ашиглах шаардлагатай.

Үүнд:

  1.  “U-Money.mn” сайтанд бүртгүүлсэн хаягаар тус апликейшнд нэвтрэх
  2. Апликейшнаар дамжуулан шинээр бүртгүүлэх
  3. “U-Money” картын дугаараа холбох
  4. Төлбөрийн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллээ харах
  5. Хөнгөлттэй зорчигчийн карт хэрэглэгч картын зорчилтоо давхар харах боломжтой

 Тус апликейшн нь Android болон “IOS” хувилбарыг “Play store” болон “App Store” -оос үнэгүй татан ухаалаг гар утсандаа суулгах боломжтой.

Тодруулбал Android үйлдлийн систем бүхий NFC функцтэй утас хэрэглэж байгаа хэрэглэгчид маань апликейшнаар дамжуулаад картад агуулагдаж буй үлдэгдэлээ шалгаж болохоос гадна тухайн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

Боломж:
  • Картын үлдэгдлээ шалгах
  • Картынхаа төлбөрийн гүйлгээг хянаж
  • Хаана ямар автобусанд хэдэн цагт суусан, буусан
  • Буух болон суух үедээ дарсан картаа уншуулсан эсэх гэх мэт нарийн мэдээллийг хянах боломжтой бол,

iOS үйлдийн систем бүхий утас хэрэглэгчдийн хувьд гишүүнийхээ бүртгэл дээр холбосон U-money картуудын дугаараар картын гүйлгээний түүхээр дамжуулан картынхаа үлдэгдлийг урьдчилан хянаж ямар автобусанд хэдэн цагт суусан, хэзээ хаана буусан, буух болон суух үедээ дарсан картаа уншуулсан эсэх гэх мэт нарийн мэдээллийг харах боломжтой юм.

 “U-money аппликейшнийн бас нэг онцлог нь цаашид нийтийн тээврээр төлбөрөө төлөн зорчсон иргэдэд И-баримт”-ын сугалааны дугаар бүхий цахим баримт олгох боломжийг бий болгох зорилготой бөгөөд одоогоор судалгаа хөгжүүлэлтийн шатанд явж байна.

Мөн ирэх оноос иргэд өөрсдийнхөө гар утсаар U money картаа цэнэглэх болон бусад үйлчилгээний газруудаар төлбөр төлөх боломжуудыг судлах, сайжруулалтын ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

U-money аппликейшн ашиглах гарын авлагатай https://www.u-money.mn/m/u-money-app танилцана уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612519
1 эможи

Зочин
2020-01-13 15:34
Зочин
2020-01-13 14:40
keyboard_arrow_up