COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн хүн амын тооллогыг 103 настай Ш.Багаажав гуайнхаас эхлүүллээ

2020 оны 1 сарын 09

Arslan.mn

Монгол Улсын Хүн ам, орон сууцны 11 дэх удаагийн улсын ээлжит тооллого орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн тооллого нь бүртгэлд суурилсан, уламжлалт гэсэн хосолмол аргаар явагдаж байгаагаараа онцлогтой юм. Уламжлалт буюу тоологч тооллогын асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулах ажил өнөөдөр 08.00 цагт эхэллээ. Хүн ам, орон сууцны тооллого энэ сарын 15-ны өдрийн 22:00 цагт дуусах юм. Энэ удаагийн  тооллогоор нийслэлийн хэмжээнд 500 тоологч, 128 шалгагч ажиллаж байна.

Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж:  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612451
1 эможи

tsendayush
2020-06-06 21:57
sain baina uu bagaajav uvuugiin holbogdoh dugaar geriin hayag baigaa bolow uu?
Зочин
2020-01-09 22:41
Зочин
2020-01-09 15:41
keyboard_arrow_up