COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: Угаарын хий мэдрэгч төхөөрөмж болон махны стандартын талаар мэдээлнэ

2020 оны 1 сарын 08

Arslan.mn

09.00 цагт Альфа зочид буудалд Гэр бүл хүүхэд залуучуудыг чадваржуулах "Эрх, үүрэг, оролцоо" үндэсний сургагч багш бэлтгэх сургалт болно. Утас: 99736124, 99035384

11.00 цагт МҮЭХ-нд Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрччний эвлэлийн холбооноос уурхайчдын санал хүсэлтийн дагуу ажил амралтын хуваарийг өөрчлөх талаар мэдээлнэ. Утас: 88007709 99907026

11.00 цагт Стандарт, хэмжил зүйн газраас өөрийн байрандаа угаарын хий мэдрэгч төхөөрөмж болон махны стандартын талаар мэдээлнэ. Утас: 90910510

11.00 цагт Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд Австрал улсын нийт нутаг дэвсгэрт гарсан гал түймрийн гамшигт өртсөн хүмүүс, ан амтадын сайн сайхны төлөө ном хурж, нийтийн залбирал үйлдэнэ. Утас: 88048481, 99161090, 98880050

Төрийн ордонд

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

12.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612381
0 эможи

keyboard_arrow_up