7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 20, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлээс 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарлалаа

админ
2020 оны 1 сарын 06

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгох А/01 тоот захирамж гаргалаа. Захирамжтай холбоотойгоор Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх үүрэг өгсөн. Мөн зорилтот жилийн хүрээнд байгууллага нэгж бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусгаж,  үйл ажиллагаагаа уялдуулан ажиллахыг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дарга нарт үүрэг болгосон” хэмээн онцоллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Хотын Захирагчийн энэ оны хамгийн эхний буюу 01 тоот захирамж нь хотын стандарттай холбоотой байгаа. Стандартыг хэрэгжүүлэх ажил нь зөвхөн нийслэлийн ажил биш. Стандартыг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Шинээр ажил гүйцэтгэхээр тендерт орж байгаа компаниудыг ч тодорхой стандарттай байхыг шаардаж байгаа” гэлээ. 2020 онд олон улсын стандартад нийцсэн цогц дүрэм журмыг боловсруулж байгаа бөгөөд иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж мөрдүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Тус ажлын хүрээнд хотын бүхий л салбарт стандартыг дагаж мөрдүүлэн ажиллахаар болжээ.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтод жил болгон зарласантай холбоотойгоор бид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран хоёрдугаар сарын 1-ний дотор Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулахуйц нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй 379 барилгын гадна талын хашаа, хайсыг стандартыг дагуу болгох ёстой гэсэн мэдэгдэл хүргүүлж, зургадугаар сарын 1 гэхэд тэдгээрийг бүрэн аюулгүй болгоно. Мөн бид энэ жил хүүхдийн тоглоомын талбайд тавигдах стандартыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн 2019 онд бид хотын стандартын баримт бичиг болох гурван товхимол  гаргасан. Улаанбаатар хотод өмнө нь стандартын баримт бичиг гэж байгаагүй. Тэгвэл энэ жил 22 нэр төрлийн хотын стандартын баримт бичиг нэмж боловсруулаад батлуулахаар ажиллаж байна" гэлээ.

Ийнхүү “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд Улаанбаатар хот нэг стандарттай болсноор дэлхийн хотуудын жишгээр хөгжиж, хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612342
1 эможи

Зочин
2020-01-07 11:31
Зочин
2020-01-07 04:21
зочин пр
2020-01-06 21:02
Бүр овог нэрээр нь гаргаад Баян компаниудад бүр хөтлөж аваачаад тушаагаад ажиллуулах хэрэгтэй санагдана. (амьдралын чанарыг нь нүдэн дээр нь дүгнээд )... чиний амьдралын чанар нь ямар ч байсан эрүүл хүн байна чи хөдөлмөрлөө ... гээ.
зочин пр
2020-01-06 20:58
Амьдралын чанар.....залхуураад ажил хийхгүй байгаа залуучуудыг толгой дараалан , хороо хороогоор нь судлаад ажилд татан орулах ажлыг 'ТОМООР' харж ажиллах хэрэгтэй байна даа. Энэ ажлыг хийх хүн нь хорооны засаг дарга, хорооны эмч, хорооны НИЙГМИЙН АЖИЛТАН, ЦАГДАА нар шүү дээ. Эд нар цалин авч байгаа..... , үүнийг нь ХОТЫН ЗАХИРГАА НЫ холбогдох мэргэжилтэн ХЯНАХ ХЭРЭГТЭЙ. хАРААД БАЙХАД эдийн засаг тэдэн хувь өслөө гэдэг болхоос. Тийм хэрэг өнгөрсөн үеээс ТЭДЭЭР ӨСЛӨӨ ГЭЖ БАХАРХААД БАЙГАА НЬ ердөө ч таалагдахгүй байна даа.
keyboard_arrow_up