COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.Отгонтамир: Бензин асгарсан хэсэгт элс бодис цацаж, хөдөлгөөнийг нээж байна

2019 оны 12 сарын 30

Arslan.mn

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12.34 цагт Баянгол дүүргийн 7-р хороо, ГСССЗТ-ийн урд уулзварт их хэмжээний бензин асгарсан тул аюулгүй байдлыг хангаж өгнө үү гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах анги-105, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 20 гаруй алба хаагч асгарсан бензинийг саармагжуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

Тухайн газарт “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун тээвэрлэж явсан 6 тн-ын автомашин өгсүүр газар руу өгсөж яваад буцаж алдаж, арын чиргүүлээ мөргөж цөмлөснөөс 1 тн гаруй шатахуун асгараад байгаа юм.

Arslan.mn

Ослын талаар Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, Цагдаагийн ахмад Г.Отгонтамир мэдээлэл өгч байна.

Тэрбээр  "Зам дээр осол гарч, шатахуун асгарч байна гэсэн мэдээлэл өнөөдөр 12:50 цагт ирсэн.

Онцгой байдлын алба хаагчид аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна. Жолоочийн өгсөн мэдээллээр тухайн машин хүч алдаж, чиргүүлээ мөргөсөн гэсэн мэдээлэл байна. Гэхдээ ослын дүгнэлт хараахан гараагүй, шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас мэдээлэл нь батлагдаагүй. 

Харин тухайн автомашины жолооч гараа хөлдөөж, ГССҮТ-д очсон. Одоогоор осол гаргасан автомашин, чиргүүлийг замаас гаргасан. Түлш асгарсан хэсэг дээр алба хаагчид болон ТҮК-ийн ажилчид элс асган хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замыг нээж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612157
1 эможи

Зочин
2019-12-30 18:11
Зочин
2019-12-30 17:50
ЗАМ ПИЗДЕЦ
Зочин
2019-12-30 15:43
keyboard_arrow_up