COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: 80 сая ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна

2019 оны 12 сарын 27

Arslan.mn

10.00 цагт УБЕГ-т бүртгэлийн байгууллагаас хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгэх талаар мэдээлнэ. Утас: 92118822

11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос 2019 оны мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулна. Утас: 91100461

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал, санхүүжилт” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд НИТХ, НЗДТГ, ЦССҮТ, МУЗН хамтран "АМЬ БЭЛЭГЛЭСЭН АМЬ" хүндэтгэлийн ёслол зохион байгуулна.

11.00 цагт Төрийн ордонд ШИНЭН болон Хилийн чанд дахь Монголчуудын зөвлөл, Гадаадад суугаа Монголчуудын холбоо, "Цахим өртөө" ТББ-аас УИХ-ын сонгуулийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлэх талаар мэдээлнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд СУИС-ийн багш, оюутны судалгаанд суурилсан "Хөмөргөн гурвалжин" этно бүжгэн жүжгийг ЮНЕСКО-ийн тайзнаа тоглосон талаар мэдээлнэ.

11.30 цагт Сангийн яаманд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны удирдлагууд Улаанбаатар хотын гэр хороолол, хөдөө орон нутагт эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ хүргэх 80 сая ам.долларын зээлийн хэлэлцээр болон буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурна.

12.00 цагт МУЗН-ийн байранд тус нийгэмлэгээс хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлнэ.

13.00 цагт Улаанбаатар чуулгын байранд шилдэг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан шалгаруулах ёслол болно.

14.00 цагт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан -Өд 2019" наадам болно.

16.00 цагт МУИС-ийн Номын санд “Монгол орны биологийн олон янз байдал” цуврал бүтээлийн нээлт болно. Утас: 98100148

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612047
0 эможи

keyboard_arrow_up