COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: “ХОР БАЯРТАЙ” тамхинаас татгалзах үндэсний аяны өдөрлөг болно

2019 оны 12 сарын 17

Arslan.mn

08.00 цагт АТГ-ын гадна талбайд иргэн Б.Батдэлгэр хуулийн байгууллагуудын шударга бус үйлдлийг эсэргүүцэж “ӨВЛИЙН ӨВГӨН” жагсаал зохион байгуулна.

09.00 цагт ЭМЯ-нд “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх арга хэмжээ” зөвлөлдөх уулзалт болно.

09.00 цагт ГХЯ-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улсаас Гадаад улс оронд суугаа Элчин сайд нартай уулзана.

10.00 цагт Улсын ерөнхий прокурорын газрын гадна иргэний нийгмийн байгууллагууд С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын талаар мэдээлнэ.

10.00 цагт “Sky Plaza” төвд Монгол, ОХУ-ын Саратов болон Самара бүс нутгийн төлөөлөгчдийн бизнес уулзалт болно.

11.00 цагт НЗДТГ-т Монгол Улсын гавьяат тамирчин, пауэрлифтингийн дэлхийн аварга  Э.Содномпилжээд “Нийслэлийн хүндэт иргэн” тэмдэг гардуулна. Утас: 70119921

11.00 цагт УУХҮЯ-нд "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно. Утас: 99089666, 88098221
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор, Б.Дэмбэрэл нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

14.00 цагт “Жанжин клуб” соёлын ордонд “ХОР БАЯРТАЙ” тамхинаас татгалзах үндэсний аяны хүрээнд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдад тамхины хор хөнөөлийг таниулах өдөрлөг болно. Утас: 88084396, 80060907

15.00 цагт НҮБ-ын байранд “Агаарын бохирдлыг бууруулах мэдээлэл харилцаа, ухуулга, нөлөөллийн хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэх уулзалт болно.

Төрийн ордонд

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис Хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Нээлттэй сонсголын” танхимд Өргөдлийн байнгын хорооноос Ерөнхий боловсролын сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж байгаа асуудлаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг зохион байгуулна.


14.00 цагт “Их Эзэн Чингис Хаан” танхимд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсгол болно.

15.00 цагт “Г” танхимд Тусгай хяналтын дэд хороо хуралдана.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611643
0 эможи

keyboard_arrow_up