COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УЛААНБААТАР СМАРТ КАРТ: “U CAN CHANGE“ уралдааны шилдэгүүдэд шагнал гардууллаа

2019 оны 12 сарын 10

Arslan.mn

Улаанбаатар Смарт Карт ХХК-иас нийт оюутан, залуучуудын дунд “U CAN CHANGE” видео контент бүтээх уралдаан зарласан бөгөөд тус уралдааны шилдэгүүдийг шалгаруулж шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 
Нийтийн тээврийн хэрэглээнд U money картыг өдөр тутамдаа хэрэглэж хэвших, нийтийн тээврийн үйлчилгээг илүү ухаалаг болгох шийдлийг харуулах зорилгоор тус уралдааныг зарласан бөгөөд уралдаанд 20 гаруй багийн 200 бүтээл оролцжээ. 

Улаанбаатар Смарт Карт ХХК-ий Шинэ бизнес, төслийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга М.Мөнхболд: 

Arslan.mn

Манай компаний зүгээс зохион байгуулсан видео контент бүтээх уралдаанд идэвхитэй оролцсон бүх багуудад талархал илэрхийлье. Уралдаан нийгмийн гол төлөөлөл болсон оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг дэмжих, нийгмийн оролцоог дээшлүүлэх, мөн иргэддээ хотын  болон нийтийн тээврээр зорчих соёлыг түгээх, нийтийн тээврийн ухаалаг хэрэглээг нэмэгдүүлэх, U-Money ухаалаг картын хэрэглээний ач холбогдолыг олон нийтэд сурталчлах зорилготойгоор зохион байгуулагдаж өнөөдөр ийнхүү шилдэг багууд тодорлоо. Залуу үеийнхэний нийгмийг харж байгаа өнцөг их сонирхолтой байсан. Ихэнхи багууд аливаа зүйлийг сөрөг гэхээсээ илүүтэй эерэг талаас нь харж бутээлээ туурвисан нь харагдлаа. Сошиал орчинд бичлэгийг тавьж, фэйсбүүкийн нийт хандалтаар шүүж, ялагчийг тодруулсан. Тус тэмцээн нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд ирэх жилээс эхлэн илүү олон төрөлт болгон өргөжүүлэх, оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх бодолтой байна. 

Arslan.mn
Уралдааныг 116,600 оноогоор СУИС-ын “Тусгал” баг тэргүүлсэн бол Royal Dance Team хоёрдугаар байр, Кино урлагийн дээд сургуулийн “Five Film” баг гуравдугаар байранд шалгарсан байна. Мөн Хүрээ дээд сургууль Mediem баг тусгай байрын шагналыг хүртсэн юм. 

ШУУД ҮЗЭХ: 


Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611451
1 эможи

Зочин
2019-12-10 22:11
keyboard_arrow_up