COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: “Олон улсын хүний эрхийн өдөр“-ийг тэмдэглэнэ

2019 оны 12 сарын 10

Arslan.mn

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Эрдэс баялагийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн-2019” болно.

10.00 цагт ХЭҮК-оос өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

10.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд "Төлөөллийн байгууллагын хяналтын чиг үүргийг иргэдийн оролцоотой бэхжүүлэх нь" туршлага солилцох уулзалт болно.

11.00 цагт ХЗҮХ-нд”Эрүүдэн шүүлтийг таслан зогсооё!” нээлттэй хэлэлцүүлэг болно.

11.00 цагт МУИС-ийн Номын санд БНПУ-ын Сеймийн дэд Маршал Малгожата Гошевска "Польш дахь ардчиллын өөрчлөлтүүд 1989-2019" сэдвээр илтгэл тавина. Утас: 99105744

11.00 цагт МАН-ын удирдлагууд Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлнэ. Утас: 88087678, 91110416

11.30 цагт ГХЯ-нд “Зөв үйлдэл” аяны хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар залуустай уулзана.

12.30 цагт ШТУИС-ын Номын санд БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсын удирдагч агсан Ким Чень Ирийн дурсгалыг хүндэтгэх нээлттэй семинар зохион байгуулна.

13.00 цагт УДБЭТ-т Олон улсын хүний эрхийн өдөрт зориулсан “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” үзэсгэлэнгийн нээлт, хүний эрхийн зөвлөгөө, хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх уулзалт, хэлэлцүүлэг болно.

Төрийн ордонд

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт МҮМСУХ-ноос УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.

11.30 цагт  Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Гурван гол” хөдөлгөөнөөс тус сумын нутагт ураны тусгай зөвшөөрөл олгож байгаа талаар мэдээлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611401
0 эможи

keyboard_arrow_up