COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 30, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Өвлийн идэш” махны худалдаа “Сансар“, “Саруул” худалдааны төв, “Скай” их дэлгүүрт гарч эхэллээ

админ
2019 оны 12 сарын 05

Arslan.mn

Төв суурин газрын хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран “Өвлийн идэш” арга хэмжээг өнөөдрөөс эхлэн 12 дугаар сарын 20-ны хооронд зохион байгуулж эхэллээ.

 Тодруулбал, нийслэлийн иргэд хөдөө явж идэш бэлтгэх цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэж байна. Мөн хөдөө орон нутгаас дундын зуучлагчгүй үнээр, мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой, уламжлалт аргаар нядалсан, эрүүл ахуйн шаардлага хангасан мал мах, малын дайвар бүтээгдэхүүнийг малчид өөрсдөө худалдах  юм.

Үнийн хувьд хэдийгээр салбарын яам зах зээлийн үнэд оролцохгүй ч орон нутгаас авсан тоон мэдээгээр үхрийн мах кг нь 7500, хонины мах 6000 төгрөгөөс ихгүй байх тооцоо гарчээ.

Худалдааг нийслэлийн

  • Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв,
  • Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв,
  • Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрт тус тус зохион байгуулах юм.

Өнөөдрийн байдлаар “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаанд Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай аймгийн малчид оролцож байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611253
0 эможи

Зочин
2019-12-05 13:52
Зочин
2019-12-05 13:49
keyboard_arrow_up