COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хотын захиргааны байрны лэд дэлгэц шинэчлэгджээ

2019 оны 11 сарын 29

Arslan.mn

Нийслэлийн төр, захиргааны байрны өмнө байрлах лэд дэлгэцийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шинэчиллээ.

Анх 2012 онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээ мэдээллийг сурталчлах зорилгоор ашиглалтад оруулж байсан боловч ашиглалтын хугацаа дуусаж, эвдрэл гэмтэлд орсныг шинэчлэн засаж сүүлийн үеийн дэвшилтэт технологийн лэд дэлгэц болгосон байна.

Энэхүү дэлгэцээр НЗДТГ, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын хийж хэрэгжүүлж байгаа ажил, нийслэлчүүд рүү чиглэсэн мэдээ, мэдээллийг 07:00-00:00 цагийн хооронд өнгө дүрсний нягтрал сайтайгаар олон нийтэд хүргэж эхэллээ.

Лэд дэлгэцээр видео контентоо цацуулах хүсэлтэй нутгийн захиргааны байгууллагууд НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст бэлтгэсэн тексттэй видео мэдээ, мэдээллээ өгөх боломжтой.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611023
0 эможи

Зочин
2019-11-29 10:13
keyboard_arrow_up