COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Түргэн үйлчилгээний цэгүүдийг АЛБАДАН нүүлгэлээ

2019 оны 11 сарын 28

Arslan.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/495 дугаар “Нийтийн эзэмшлийн зам талбайн газар албадан чөлөөлөх тухай” захирамж болон Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн захиргаа, эцэг эх, 13 дугаар хорооны оршин суугчдаас ирүүлсэн гомдлын дагуу тус дүүргийн 13,22 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдэд удаа дараа хяналт шалгалт хийсэн.

Холбогдох хууль тогтоомж, захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалтын алба, Дүүргийн Цагдаагийн газар, Улаанбаатар хотын Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, 13,22 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, хамтран тус сургуулийн ойр орчим, автобусны буудал, явган хүний зам гарцыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж, 22 түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэж ажиллалаа.

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610973
0 эможи

НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up