COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр ажиллах Худалдааны төв, Банк, Эмнэлэг, Үзвэр үйлчилгээний ЦАГИЙН ХУВААРЬ

2019 оны 11 сарын 26

Arslan.mn

Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Харин Чингис хааны мэндэлсэн өдрийг Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэхээр 2012 онд хуульчилж Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай хэмээн 2012 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байдаг. Энэ жил өвлийн тэргүүн сарын шинийн 1-н арваннэгдүгээр сарын 27-ны өдөр буюу маргааш хэмээн хуанлид тэмдэглэгджээ. Энэ хоёр өдөр монголчууд бүх нийтээр амарч байна. 

ӨНӨӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

  • 12.00 цагт албан ёсоор үйл ажиллагаа эхэлж Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ойн хүрээнд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис Хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Төрийн гурван өндөрлөг оролцоно.
  • 14.00 цагт Ерөнхийлөгч Үндсэн хуулийг ёсчилно.

Маргааш шилдэг хүчит 128 бөхийн барилдаан болно. Улс тунхагласны баяр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөрт зориулсан бөхийн барилдааныг хамтатган маргааш Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулах юм. 

АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ

Иргэд банкуудын тус, тусын лавлах руу залгаж хаана, аль салбар ажиллаж буйг мэдэх боломжтой юм. Учир нь Хаан банкны Улаанбаатар хотын бүх салбар, нэгжүүд амрах ажээ.

  • Цахим Банк
  • КИОСК машин
  • Экспресс Банк
  • АТМ танд 24 цагийн турш нээлттэй үйлчилнэ.

Төрийн банкны Занабазар, Сонгинохайрхан, Хоймор, Сансар, Хан-Уул тооцооны төв ажиллаж байна. Харин Худалдаа хөгжлийн банкны бүх салбар, тооцооны төвүүд өнөөдөр амарна. Та төлбөр тооцоогоо Ти Ди Би Онлайн болон Мост Мони ашиглан саадгүй гүйцэтгэх боломжтой. Голомт банкны Цамбагарав, Сансар, 120 мянгат, Москва салбар 11.00-17.00 цаг хүртэл ажиллана.

Хан-Уул дүүрэг Имарт салбар 09.00-22.00 цаг хүртэл, Солонго салбар 24 цагаар, Оюутолгой ТТ 09.00-19.00 цаг хүртэл ажиллах ажээ. 

ХАС БАНК

11 сарын 26- өдөр 

  • Имарт салбар 09.00-17.00 цаг хүртэл ажиллана. 

11 сарын 27-ны өдөр

  • Имарт салбар 09.00-17.00 цаг,  Түшиг салбар 10.00-17.00 цаг хүртэл ажиллана.  

ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ

Маргааш буюу 11 сарын 27-ны өдөр

Улсын драмын эрдмийн театрт "Тэнгэрийн хүү" жүжиг 

11 сарын 26-ны өдөр 

  • Аглуу энтэртайнмэнтын "Эхнэрээрээ тогловол үү на на" хошиг урлагийн жүжиг Тусгаар тогтнолын ордонд 19.00 цагт 
  • Эмоци продакшны "Гайхамшигт монголчууд" хошин шоу тоглолт Соёлын төв өргөөнд 
  • "Жаргалтай байх нь чухал" хошин шоу тоглолт МҮЭСТО-нд 

ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АЖИЛЛАХ ХУВААРЬ 

Өнөөдөр Нарантуул, Хархорин, Хүчит шонхор, Да хүрээ, Зуун айл зэрэг томоохон захууд амарна. Харин Имарт, Миний супермаркет, Оргил худалдааны төв, Тэнгэр плаза, Сансар зэрэг супермаркетууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

ЭМНЭЛЭГ

Дүүргийн эмнэлэгүүдийн яаралтай тусламжийн хүлээн авах тасаг ажиллаж байна.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
610937
1 эможи

Зочин
2019-11-26 23:44
keyboard_arrow_up