COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НХЭГ: Сарын 1,200,000 төгрөгийн цалинтай шахмал түлш савлах ажилд 500 иргэнийг бүртгэнэ

2019 оны 11 сарын 22

Arslan.mn

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар,  “Тавантолгой түлш” компанитай хамтран 500 ажлын байр зарласан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг, Хөдөлмөр эрхлэлтийн  газрын Сургалт судалгааны хэлтсийн дарга С.Нямдорж нар өгөв.

Arslan.mn

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг " Хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор 25 кг-аар шуудайлсан түлшний хэрэглээ огцом нэмэгдэж байгаа. Тиймээс бид бүхэн “Утааны эсрэг миний оролцоо” аян зарлаж, аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд түлш савлах ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Тавантолгой түлш ХХК-ийн мэдэгдсэнээр нэг шуудай нүүрсийг 300 төгрөгөөр үнэлж байгаа. Иймд иргэн, төрийн албан хаагч, сайн дурынхан аян нэгдэж, өдөрт шуудайлсан түлшнийхээ тоогоор ажлын хөлсөө бодуулж авах боломжтой.

Гэрээ байгуулсан иргэд нийгмийн даатгал төлөхөөс гадна  нэг сая 200 мянган төгрөгийн цалин авна. Хамгийн гол нь цагийн хуваарийн дагуу ажиллах учраас цаг баримтлах шаардлагыг тавина” гэв.

Зарлагдсан ажлын байранд ажиллах сонирхолтой иргэдийн бүртгэлийг Сонор плаза төвийн 5 давхарт байрлах “Цагийн ажлын бирж”-д авах юм байна.  Гэрээ байгуулан ажиллах иргэд гурван дүүргийн найман цэгт ажиллана.

Үүнд:

Цэгийн нэр

дүүрэг

байршил

1

Цайз

Баянзүрх

19 дүгээр хороо Цайз захын зүүн талд

2

Америк элчин

Баянзүрх

2 дугаар хороо Барилга мегасторын баруун талд

3

Хангай

Сонгинохайрхан

10 дугаар хороо Хангай зах дотор

4

Тахилт

Сонгинохайрхан

22 дугаар хороо Тахилт

5

Дөлгөөн нуур 1

Сүхбаатар

9 дүгээр хороо Алтайн 10 тоот

6

Дөлгөөн нуур 2

Сүхбаатар

9 дүгээр хоро Алтайн 9 тоот

7

Дөлгөөн нуур 3

Сүхбаатар

9 дүгээр хороо 100 айл

8

Энканто

Хан-Уул

6 дугаар хороо Энканто цогцолборын зүүн талд


Мөн хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас сайжруулсан түлшний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Утааны эсрэг миний оролцоо” аянг зохион байгуулах талаар мэдээллээ. Тус аянд нэгдэж сайжруулсан түлш савлах ажилд туслахыг иргэний нийгмийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын иргэдийг оролцохыг Хөдөлмөр эрхлэлтийн газраас уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
610837
5 эможи

Амгаланбаатар
2019-11-27 11:45
Хаана бүртгүүлэх вэ цалингаа 2хувааж өгөх юмуу
nymka
2019-11-24 14:59
.
Зочин
2019-11-22 21:53
keyboard_arrow_up