COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Queen eyebrow studio” гоо заслын газарт торгох шийтгэл ногдууллаа

2019 оны 11 сарын 19

Arslan.mn

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, UB-mart худалдааны төвийн 5 дугаар давхар 516 тоотод байрлах “Queen eyebrow studio” гоо заслын газрын үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар тус газар нь Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5 дахь заалтаар хориглосон “гоёлын гоо заслын газарт арьс, салстыг цоолж гэмтээх мэс ажилбар хийх” үйлчилгээ буюу хөмсөгний шивээс хийх үйлчилгээ үзүүлж байсан тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх заалтын дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, торгох шийтгэл оногдуулан, улсын байцаагчийн албан даалгавар өгч ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610695
1 эможи

Зочин
2019-11-20 05:19
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up