COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“НЭГ ӨРХ- НЭГ АЖЛЫН БАЙР” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг ӨНӨӨДӨР болж байна

2019 оны 11 сарын 20

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв-н зураг.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб ТББ хамтран “Нэг өрх-Нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөгийг өнөөдөр 10.00-16.00 цагийн хооронд МҮЭСТО-д зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд НХЭГ, Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб ТББ, Карьер хөгжлийн төв, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн, 30 гаруй ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага, бичил бизнес эрхлэгч иргэд оролцох бөгөөд, ажил хайгч иргэд, оюутан залуучууд, төгсөгчдөд үйл ажиллагаагаа сурталчилан таниулж, хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг хүргэх юм.

Иргэд тус өдөрлөгийг зорьж очсоноор дараах үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Үүнд:

  • Ажил хайгч иргэд, оюутан залуучууд тохирох байнгын болон цагийн, түр ажлын байранд зуучлуулах
  • Хөдөлмөрийн зах зээл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, карьер төлөвлөлт, мэргэжил сонголтын чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө авах, хувь хүний онцлог, зан чанар, сэтгэл зүйн тест оношилгоо хийлгэх
  • Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах, сургалтад бүртгүүлэх
  • Бичил бизнес эрхлэгч иргэдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
  • 30 гаруй ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагатай нэг дор уулзаж, анхан шатны ажлын ярилцлагад орох

Энэхүү арга хэмжээ нь Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс батлан хэрэгжүүлж буй “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан төгсөгчдийн дунд “Ур чадварын уралдаан” зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Мөн арга хэмжээнд хамрагдах ажил олгогчид нь ажил хайгч иргэд, оюутан залуучуудаас гадна мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан төгсөгчдөөс шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэх, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчнээр хангагдах боломжтой.

ШУУД ҮЗЭХ:

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 70130502 дугаараас тодруулна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
610671
2 эможи

Зочин
2019-11-20 11:32
НХЭГ
хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up