COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хотын Захирагч “U-money” цахим төлбөрийн системийг боловсронгуй болгох асуудлыг судалж ажиллав

2019 оны 11 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыг байлцуулан нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, “U-money” цахим төлбөрийн системийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход цаашид юуг анхаарч ажиллах шаардлагатайг нөхцөл байдал дээр нь очин судалж ажиллалаа.  

“Улаанбаатар смарт карт” ХХК нь “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” төслийг хэрэгжүүлэх мастер гэрээгээр нийт 500 байршилд цэнэглэх цэг байгуулах үүрэг хүлээсэн хэдий ч иргэдийн зорчих эрэлт, хүндрэл багатай үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор цэнэглэх цэгийн тоог нэмэгдүүлэн ажилладаг. Тус компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойшхи хугацаанд буюу 2016 онд цэнэглэх цэгийн тоо 399, 2017 онд 492, 2018 онд 538 байсан бол өнөөдрийн байдлаар 539 цэг ажиллаж байгаа аж. Гэсэн хэдий ч карт борлуулах цэг автобусны буудал бүрт байдаггүй, хүртээмжгүй байдлаас болж иргэд бэлэн мөнгөөр зорчдог, өглөө эрт цагтаа онгойдоггүй, зарим тохиолдолд хаалттай байдаг гэх зэрэг олон шалтгаанаас болж иргэдэд хүндрэл бэрхшээл учирдаг. Энэ асуудалтай холбоотойгоор Хотын Захирагч С.Амарсайхан “T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыгийн хамт нийтийн тээврээр зорчиж, иргэдээс "U-money" цахим төлбөрийн картыг хэрэглэхэд тулгамдаж буй ямар асуудал байгааг сонсож, цаашид үйлчилгээгээ илүү хүртээмжтэй, хүндрэлгүй хүргэхэд ямар арга хэмжээ авч ажиллах талаар ярилцсан юм.

“T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыгийн зүгээс “U-money” цахим картаар үйлчлүүлэхэд иргэдэд тулгамдаж буй асуудлыг нөхцөл байдал дээр нь харж, цаашид ийм асуудал гаргахгүй байхад анхаарч ажиллан, картны цэнэглэх, борлуулах цэгийг нэмэгдүүлж, үйлчилгээгээ улам сайжруулж ажиллах шаардлагатай гэдгийг “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудад онцгойлон анхааруулж, үүрэг болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610463
0 эможи

зочин
2019-11-14 09:46
U-money хэмээх энэ пластик карт нь өөрөө үнэ өндөр байгаа шүү. 3600 төгрөгөөр зөвхөн картаа авна. Боломжгүй хүмүүс бол 3600 төгрөгөөр карт авч байснаас тэр мөнгөөрөө 7 удаа зорчихыг илүүд үзнэ. Тэгснээс энэ компани өөрсдөө картын үнээ хямдруулаад, хэрэглээнд нь хяналт тавиад бэлэн мөнгөөр зорчих бол 1000-2000 төгрөгөөр зорчуулаад байхад бүх хүн л картаа авна. Хянагч бол үгүй шүү. Өөрөө л кармалахыг бодно.
keyboard_arrow_up