COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Манбадацан орчмын гэр хорооллын бүсэд байрших барилгуудыг төвлөрсөн дулаан хангамжид шинээр холболоо

2019 оны 11 сарын 13

Arslan.mn

“УБДС” ТӨХК-ийн инженерүүд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, КТМС, Манбадацан хийд орчмын гэр хорооллын бүсэд байрших 21 иргэн, аж ахуйн нэгжийн барилгуудыг төвлөрсөн дулаанд холбох судалгаа, тооцоог 2018 онд хийж гүйцэтгэн Эрчим хүчний яамнаас техникийн нөхцөл авсан байдаг.

Энэ дагуу тендерт ажлын гүйцэтгэгчээр “Гом-Илч” ХХКомпани шалгарч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2ф125-150 мм-ийн голчтой 200 орчим метр дулааны шугам шинээр татах ажил, орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий дулаан дамжуулах төвийг 2019 оны 11 дүгээр сард багтаан барьж дуусгажээ.

Ингэснээр Манбадацан хийд орчмын гэр хорооллын бүсэд байрших 9 иргэн, аж ахуйн нэгжийн үйлчилгээ болон амины орон сууцны барилгуудыг төвлөрсөн дулаанд холбосон байна.

 

 

Дараагийн ээлжид тус бүсэд байрлах бусад нам даралтын зуухнаас халдаг иргэн, аж ахуйн нэгжийн барилга, обьектуудыг төвлөрсөн дулаанд холбохоор төлөвлөжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж “УБДС” ТӨХК нь Эрчим хүчний яамтай хамтран нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь энэ аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610457
1 эможи

Зочин
2019-11-13 22:25
keyboard_arrow_up