COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Гэр хороолын 220 айл бие даасан ТӨВИЙН ШУГАМТАЙ боллоо

2019 оны 11 сарын 12

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн VII хороонд гэр хорооллын айл өрхүүдийг дэд бүтцэд холбох "Сервис центр" буюу "Дэд бүтцийн төв" төсөл өнөөдөр нээлтээ хийлээ. Арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Arslan.mn

"Дэд бүтцийн төв" төслийн хамгийн эхний байршил нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 221 нэгж талбарыг хамран, 14 га газарт амжилттай хэрэгжиж ийнхүү ашиглалтад орж байна. Дэд бүтцийн төв төсөл хэрэгжүүлэгчээр  Рутан Термо мастер ХХК-ийн түншлэл шалгарч, хэрэгжүүллээ.

Одоогийн байдлаар Хувьсгалчдын 11-15-р гудамжны 220 айл өрх инженерийн шугам сүлжэээ, халаалт дулаан, цэвэр бохир усны шугаманд холбогдож, үйл ажиллагаа нь  жигдрээд байна. 

Arslan.mn

"Дэд бүтцийн төв" төсөл хэрэгжснээр 200 гаруй айлын яндан буулгасан бодит үр дүн гарч байгаа бөгөөд тодорхой хэмжээгээр агаар, хөрсний бохирдол буурч, газрын үнэлгээ нэмэгдэн, иргэд өөрсдийн өмчлөлийн газартаа амины орон сууц, хаус барьж ая тухтай амьдрах нөхөл бүрдэж байна.

Arslan.mn

Дашрамд дурдахад, гэр хорооллын иргэдийн дунд явуулсан судалгаагаар 80 гаруй хувь нь өмчлөл, эзэмшлийн газраа 2-3 өрөө байраар солихоос илүүтэйгээр тухай орчиндоо инженерийн  шугам сүлжээ хангамжийг авч өөрсдийн амьдрах нөхцөлөө сайжруулан үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх хүсэлтэй байдаг гэсэн үр дүн гарсан билээ.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
3
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610401
18 эможи

Зочин
2019-11-13 03:36
Irgen
2019-11-12 22:12
Энэ хотын тов болсон гандангаа хурдан холбоочээ
keyboard_arrow_up