COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийт 46.3 тонн давс, 11 тонн бодис цацан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангалаа

2019 оны 11 сарын 12

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд өчигдөр өдрөөс эхлэн нойтон цас орж халтираа гулгаа ихээр үүссэн. Иймд Баянзүрх дүүргийн Нийтлэг Үйлчилгээний Газар-1,2,3,4 ОНӨААТҮГазрын зам талбайн 29 үйлчлэгч 5 машин техникээр нийт 46.3 тонн давс, 11 тонн бодис цацан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Тодруулбал, Налайхын шинэ зам, Хил хамгаалах ерөнхий газар, Баянмонгол хороолол, Бөхийн өргөө, Халдварт, Замын цагдаагийн уулзвар, Жанжин клуб, Улаан хуаран, Дарь-Эх зэрэг 40 орчим байршилд давс, бодис цацжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610395
0 эможи

Зочин
2019-11-13 03:35
keyboard_arrow_up