COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НОСК: 24 байршилд гэр хорооллын иргэд газраа орон сууцаар солих боломжтой

2019 оны 11 сарын 11

Arslan.mn

“Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-иас газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлэх орон сууцжуулах төслийг танилцуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Газар чөлөөлөлтийн ажлыг хийхдээ гэр хорооллын бүсэд нэг дор 4 га газраас багагүй газарт газрын эздийн 100 хувь өөрийн хүсэл, сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлэхээр болжээ

Arslan.mn

Энэ талаар “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн захирал Б.Сүхбаатар "Хамгийн багадаа 4 га талбарт газар чөлөөлөлт хийнэ. Газрыг орон сууцаар солих байршилд эхний ээлжинд Улаанбаатар хотын зургаан дэд төвийг хамруулаад, нэмээд 19 байршлыг оруулсан. 4 га газар дунджаар 90-100 иргэний өмч хэлбэртэй байгаа. Эдгээр иргэд нэгдээд газраа орон сууцаар сольё гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн төслийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ нэг иргэний газар 40 сая төгрөгөөр үнэлэгдсэн ч 70 сая төгрөгийн орон сууц авах хүсэлтэй байгаа бол үлдэгдэл 30 сая төгрөгийг таван жилийн хугацаанд 8 хүртэлх хувийн хүүтэйгээр төлөх нөхцөлтэйгээр төсөлд хамруулах боломжтой."гэв.

Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн 6-н дэд төв, Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулан барилгажуулах төслийн  19-н байршилд 1216 га газрын 20477 нэгж талбарт өртөх иргэд дээрх төсөлд хамрагдах боломжтой. 

Газрыг орон сууцаар солих байршлууд:

  1. Сонгинохайрхан дүүрэг 7,8,9,10,28 дугаар хороо  Баянхошуу дэд төв
  2. Чингэлтэй дүүрэг 14,18-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо  Сэлбэ дэд төв
  3. Сүхбаатар дүүрэг 16, 17-р хороо Дамбадаржаа дэд төв
  4. Чингэлтэй дүүрэг 10,11,12,13-р хороо Дэнжийн 1000 дэд төв
  5. Баянзүрх дүүрэг 9,17,19,24-р хороо Шар хад дэд төв
  6. Сүхбаатар дүүрэг 9,10,11,12-р хороо Орон сууцны 7-р хороолол
  7. Баянзүрх дүүрэг 2,4-р хороо Мамба дацан
  8. Баянзүрх дүүрэг 13,14-р хороо орон сууцны 14-р хороолол
  9. Баянзүрх дүүрэг 12-р хороо Чулуун овооны тойрогоос хууль сахиулах их сургууль орчим
  10. Сонгинохайрхан дүүрэг 1,2,20-р хороо Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай
  11.  Чингэлтэй дүүрэг 9,10,11-р хороо дэнжийн 1000 орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610360
1 эможи

Зочин
2019-11-11 21:43
ИРГЭН
2019-11-11 18:55
ТӨРИЙН НЭР БАРЬСАН ЧОНОНУУДАД БИТГИЙ ХУУРТААРАЙ.ГАЗРЫГ ХЭН Ч БИЙ БОЛГОЖ ЧАДАХГҮЙ.ТИЙМЭЭС ХАВ ДАРЖ БАЙГААД 100 АЙЛ НИЙЛЖ НЭГ КОМПАНИ БАЙГУУЛААД ӨӨРСДӨӨ БАРИЛГАА БАРИУЛБАЛ ГАЗРАА 10 НУГАЛЖ ӨГНӨ ГЭСЭН ҮГ ШҮҮ.ӨНӨӨДРИЙН ӨӨХНӨӨС МАРГААШЫН УУШГИ.ЖААХАН Л ТЭСЭЭРЭЙ.СОНГУУЛИАР ТӨР СОЛИГДОЖ ШУДАРГА ИРГЭНДЭЭ ҮЙЛЧИЛДЭГ АРДЫН ТӨРТӨЙ БОЛОХЫГ ХҮЛЭЭГЭЭРЭЙ.ОДОО АВСАН ХУЛГАЙЧУУД ДАХИН ТӨРД ГАРАХГҮЙГЭЭ МЭДЭЖ БАЙГАА БОЛОХООР БОЛОМЖОО АҮИГЛАН ЛУЙВАРАА УЛАМ НАРИЙН ХИЙХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШҮҮ.АРД ТҮМЭН МИНЬ.
keyboard_arrow_up