COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХИЙСЭН БҮТЭЭСНЭЭ ТӨРДӨӨ ҮНЭЛҮҮЛЖ, ШАГНАЛ ХҮРТСЭН ИРГЭДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ!

2018 оны 7 сарын 17

      Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Сүхбаатар дүүргийн иргэдийг төрийн дээд одон, медалиар шагналаа. 

      Энэ удаа тус дүүргийн аж ахуйн нэгж, байгууллага иргэдээс 220 хүн шагнуулсныг дүүргийн удирдлага өнөөдөр хүндэтгэлтэйгээр гардууллаа. 

      Шагнал гардуулах үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа, ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал, ЗДТГ-ын дарга Н.Энхболд нар оролцлоо.

Энэ үеэр дүүргийн удирдлагууд шагнал авсан иргэддээ хандан хэлсэн үгэндээ: ”Улс эх орон, нийслэл, дүүрэг, ард иргэдийнхээ төлөө хийсэн бүтээснээ төрдөө үнэлүүлсэн та бүхэндээ баяр хүргэж, гэр бүлд тань эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Үндэсний их баяр наадмаараа сайхан баярлаарай” гэлээ. 

Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам

Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам

Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам

Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам

ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ.

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610308
0 эможи

Э.Ганбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up