COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТЛЭГ ЖУРМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2018 оны 8 сарын 18

“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчлэн боловсруулсан төсөлд Сүхбаатар дүүргийн иргэд, олон нийт, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн саналыг авч тусгах хэлэлцүүлэг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нийслэлийн Иргэний танхимд боллоо.

            Хэлэлцүүлэгт дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Засаг даргын орлогч Ц.Шижир, ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Монголын СӨХ-ны дээд зөвлөл, дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлдэг хувь хүмүүс, ТҮЦ-ээр хөдөлмөр эрхлэгчид иргэдийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцлоо.

            Хэлэлцүүлгийг Засаг даргын орлогч Ц.Шижир удирдан явуулсан бөгөөд энэ үеэр

-       “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчилсэн төслийн тухай

-       Нийгмийн хэв журмын нөхцөл байдлын тухай

-       Оршин суугчдын ая тух, аюулгүй байдлын тухай

-       Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд олон нийтийн оролцоо зэрэг сэдвүүдээр танилцуулга хийгдэж журмын төсөл дээр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч нэгтгэн нийслэлийн ИТХ-д уламжлахаар болсон байна. Энэхүү журам нь нийтийн эрх зүйн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэн, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас хамтран ажиллах гэрээ байгуулах, бүртгэлжүүлэх, мөн хяналт тавих замаар худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй харилцан хамтран ажиллах зорилготой юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610307
0 эможи

Э.Ганбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up