COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН ИРГЭДЭЭ ШАГНАЛАА

2018 оны 9 сарын 28

      2018 оны 9 дүгээр сарын 8-10-ны хооронд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдсан "PARIS HAIRWORLD 2018" үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Болор салон"-ы мастер үсчин Х.Болорцэцэг, "Evergood салон"-ы мастер үсчин О.Балжинням нар хүрэл медаль хүртсэн амжилттай оролцоод ирсэн. 

      Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон дэлхийн аваргын хүрэл, Азийн хос медальт Монгол улсын мастер үсчин Болор салоны захирал Х.Болорцэцэг, Монгол улсын мастер үсчин Evergood салоны О.Балжинням нарыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн үсчдийг Сүхбаатар дүүргийн хүндэт тэмдэг, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн алдар медалиар шагнав.

      Шагналыг ИТХ-ын дарга Э.Ганбат, дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Амгалан нар гардуулж өглөө.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610303
0 эможи

Э.Ганбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up