COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 15, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ИТХ-ЫН ДАРГА Э.ГАНБАТ УТААГҮЙ ХАЛААЛТЫН ТӨХӨӨРӨМЖӨӨ ТУРШИЖ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

админ
2018 оны 10 сарын 12
Э.Ганбат

     Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат 2017 оны 8 дугаар сард Бүгд найрамдах Солонгос улсад туршлага судлан ажиллаж явах үеэрээ Ресторан, гуанз, зоогийн газрын хайрж хуурсан хоолны хог хаягдлыг багасган агаарын бохирдлыг бууруулах боломж байгаа талаар тус улсын Флинт таб судалгааны байгууллага болон КТЛ технологийн байгууллагад санал тавьж бүтэн жил санал солилцон Бүгд найрамдах Солонгос Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр дээрх байгууллагуудтай хамтран судалгаа явуулж бүтээсэн хоол хүнсний үлдсэн тосыг ашиглан утаагүй халаалтын төхөөрөмжтэй 2018 оны 9 дүгээр сард танилцаад ирсэн. 

     Өнөөдөр энэхүү бүтээгдэхүүнийг туршиж танилцуулах арга хэмжээ Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд болж тухайн гэр хорооллын бүсээс сонгогдсон төлөөлөгч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, 14, 15 дугаар хорооны Засаг дарга нар болон Сүхбаатар Дэвшил ОНӨААТҮГ-ын төлөөлөл, 16 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо.

Уг халаалтын төхөөрөмж нь зөвхөн хоол хүнсний үлдэгдэл дахин хэрэглэгдэхээргүй хаягдал тосоор 12 вольтын цахилгаан эрчим хүч ашиглан ажиллах юм.

      Хайрсан хуушуурны тос, тахиа шарсан тосны үлдэгдэл зэргээр туршин бусад төрлийн хаягдал тосоор дулаан ялгаруулах тал дээр Флинт таб судалгааны байгууллага судалгаа болон туршилт дахин хийнэ.

      Судалгаагаар Сүхбаатар дүүрэгт 1 жилд дунджаар 20 тн гаруй хоол хүнсний хаягдал тос хаягддаг гэсэн мэдээлэл байгаа юм.

Тус халаалтын системийг туршиж танилцуулсанаар ашиглагч талын саналыг авч шаардлагыг нь тодорхойлж хүйтний улиралд аль болох түүхий нүүрсийг бууруулж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой төсөл юм.

      Энэ бүтээгдэхүүнээ туршин цаашид сайжруулах судалгааг үргэлжлүүлэн хийж Монголд нутагшуулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610300
0 эможи

Э.Ганбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up